“Эерэг Монгол” чуулганыг зохион байгуулна | News.MN

“Эерэг Монгол” чуулганыг зохион байгуулна

“Эерэг Монгол” чуулганыг зохион байгуулна

JCI Монгол Төрийн бус байгууллагын санаачлагаар Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монголын Улсын загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клубүүд хамтран “Эерэг Монгол” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганыг есдүгээр сарын 20-д зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох уг чуулган “Туушин” зочид буудалд болох бөгөөд маргааш “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл өгөхөөр болсон байна.

“ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” дагуу нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бий болгох, үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилготой юм.

Уг чуулганд нийт 100 гаруй байгууллагуудын 200 орчим төлөөлөгчид, Монгол Улсын нийгэмд хэрэгжиж буй 140 гаруй төсөл хөтөлбөрүүдийг төлөөлөн оролцож, нийтэд танилцуулж, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДЫН ижил төстэй зорилгын хүрээнд, ижил төстэй төсөл, хөтөлбөр явуулж буй байгууллагуудтайгаа танилцах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөрүүдээ хамтатган илүү далайцтай, үр дүнтэй, нэгдсэн зохион байгуулалттай болгох боломжийн эхлэл бүрдэх юм.

JCI Монгол ТББ-ын санаачлагаар болох “Эерэг Монгол” чуулганы талаар маргааш 12:00 цагаас "Монгол Ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болсон байна.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-17 66.181.185.174

Чуулган хийснээрээ монгол өнөөдөр суга хөгжих байлаа. Үр ашиггүй дэмий чуулганаа багасгая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж