ШУТИС босго оноогоо бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

ШУТИС босго оноогоо бууруулжээ

ШУТИС элсэгчдэдээ тавих босго оноогоо бууруулжээ. Тус сургуулийн хувьд уг нь босго оноогоо 450 гэж заасан байдаг ч 400 болгож бууруулсан байна.

Энэ жилийн хувьд ЭЕШ өгсөн шалгуулагчийн тоо өмнөх жилүүдээс 50 орчим хувиар багасчээ. Энэ нь ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой гэнэ.

Энэ мэт шалтгаанаас үүдэн 2015 оны хичээлийн жил дээд сургуулийн хувьд элсэгч багатай жил болж байна. ШУТИС-ийн хувьд гэхэд орон нутгийн элсэгчдийн хэмжээ хяналтын тоондоо хүрээгүй байгаа аж.

Гэхдээ улсын сургуулиудын хувьд харьцангуй гайгүй гэдгийг салбарынхан хэлж буй. Харин зарим хувийн сургуулиуд дөнгөж 50 хувьдаа хүрэх хэмжээний элсэгч авч, хүнд байдалд ороод байгаа бололтой.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж