ОХУ, Турк, Ираны төрийн тэргүүнүүдийн уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

ОХУ, Турк, Ираны төрийн тэргүүнүүдийн уулзалт болж байна

ОХУ, Турк, Ираны төрийн тэргүүнүүдийн уулзалт болж байна

Туркийн нийслэл Анкара хотод ОХУ, Турк, Ираны төрийн тэргүүнүүдийн гурвалсан уулзалт болж байна. Тэд Сирийн асуудлыг зохицуулах Анкарагийн энхийн хэлэлцээний цар хүрээг өргөжүүлэх талаар голчлон анхаарлаа хандуулсан бөгөөд Саудын Араб, Йемений хооронд өрнөж буй дайныг аль болох түргэн дуусгах ёстой гэсэн байр сууринд санал нэгджээ.

Турк, ОХУ, Иран нь 2016 оны арванхоёрдугаар сард Сирид гал зогсоох яриа хэлэлцээг зуучилсан батлан даагч орнууд болж, улмаар Женевийн энхийн яриа хэлэлцээний хажуугаар Анкарагийн яриа хэлэлцээг эхлүүлсэн юм.

Энэхүү уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын Засгийн газарт өөрийн улсын зэвсэг техникийг худалдан авахыг санал болгосон талаар хэвлэлүүд онцолж байна. Учир нь бямба гариг /2019.09.14/-т Саудын Арабын газрын тосны гол байгууламжууд агаарын халдлагад өртөж, их хохирол амссан юм. Тиймээс Оросын С300, С400 хамгаалах систем нь Саудын Арабын ямар ч дэд бүтцийг аливаа халдлагаас хамгаалах бүрэн хамгаалж чадна гээд шинэ зэвсгүүдээ санал болгожээ.

 Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж