Хойд Солонгосын “Пёньян-2426” ухаалаг утас худалдаанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын “Пёньян-2426” ухаалаг утас худалдаанд гарчээ

Хойд Солонгосын “Пёньян-2426” ухаалаг утас худалдаанд гарчээ

Хойд Солонгос улс дотооддоо үйлдвэрлэсэн ухаалаг гар утсаа зургадугаар сарын сүүлээр олон нийтэд танилцуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Өчигдөр (2019.09.16)-өөс “Пёньян-2426” гэх нэртэй ухаалаг гар утас худалдаанд гарч байгаа аж.

Энэхүү ухаалаг гар утас нь 6,19 инчийн мэдрэгч бүхий дэлгэц, 2, 8, 13 мегапикселийн нягтаршил бүхий гурван камер, 4000 mAh хүчин чадал бүхий батарей, 32 гигабайтын шуурхай санах ой, Android 8.1 үйлдлийн систем, нүүр царай таних, хурууны хээ таних функцууд гээд орчин үеийн ухаалаг гар утасны бүхий л онцлогуудыг багтаажээ. Үнийн хувьд 250 орчим ам.долларын үнэтэй юм байна.

Тус улсын иргэд нь “Ариранг”, “Пёньян”, “Жиндаллэ” гэх дотооддоо үйлдвэрлэсэн гурван брэндийн ухаалаг гар утас хэрэглэдэг. Нийт иргэдийнх нь 15 орчим хувь нь ухаалаг гар утас ашигладаг гэсэн судалгаа бий.

Энэхүү гар утас нь гадаад ертөнцтэй холбогдох боломжгүй, зөвхөн улсын дотоод сүлжээ болох “Мираэ” утасгүй сүлжээнд холбогдох боломжтой бөгөөд Засгийн газраас зөвшөөрсөн аппликэйшнуудыг л татаж авахаар зохион бүтээгдсэн байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж