Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ | News.MN

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийджээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан үзээд бодлогын хүүг 11 хувьд тогтоон барихаар болсон байна.

Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилготой аж.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

-2019 оны наймдугаар сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 8,9 хувьтай байна. Улсын хэмжээнд өнгөрсөн долдугаар сард инфлянцийн түвшин 7.7 хувьтай гарсан. Инфляц өссөн нь мах, гурил болон их, дээд сургуулийн сургалтын төлбөр гэх мэт бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ сүүлийн саруудад өссөнтэй холбоотой. Эрэлтийн шалтгаантай суурь инфляц харьцангуй тогтвортой байна. Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, эдийн засгийн идэвхжлийг харгалзан үзэхэд зорилтот түвшний орчимд тогтворжих төлөв хадгалагдаж байна.

Энэ оны эхний хагас жилд уул, уурхайн олборлолтын хэмжээ хүлээлтээс давж, бизнесийн зээл, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдсан. Өмнөх улиралтай харьцуулахад том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн улам гүнзгийрч, гадаад дотоод орчны тодорхой бус байдал нэмэгдэж байна. Цаашид гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжин дотоод эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Тиймээс дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, бүх секторын түвшинд санхүүгийн нөөцийг хуримтлуулж, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх шаардлагатайтай.

Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа:

-Сүүлийн үед нефтийн үнэ харьцангуй тогтвортой байна. Монголбанкны зүгээс Засгийн газрын холбогдох яам, агентлаг руу нефтийн үнийг яаж бид тогтвортой барьж болох вэ гэдэг дээр санал, зөвлөмжүүд хүргүүлсэн.

Сүүлийн бараг хоёр жилийн хөдөлгөөнийг харвал нийтдээ 40 орчим хувь нь нэг удаагийн шинжтэй, улирлын онцлогтой зүйлүүдтэй холботоой маш их савалж байна.

Харин нийлүүлэлтийн инфляцийг бол мөнгөний бодлогоор засах боломж байгаа. Үүнийг шийдэх арга нь аливаа төрлийн савалгаа үүсгээд буй бүтээгдэхүүнийг зах зээлийн дэд бүтэц, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах замаар зохион байгуулалтыг хийх юм.

Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир:

Монгол Улсын нийт гадаад өр 29,5 тэрбум ам.доллар байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 220,5 хувьтай тэнцүү байна. Монгол Улс 2024 он хүртэл 14,5 тэрбум ам.доллар төлнө гэсэн тооцоо байгаа.

Монгол Улсын гадаад валютын өнөөгийн түвшинд гадаад өрийн эргэн төлөлтийг аваад үзвэл ерөнхийдөө хүрэлцээ бага байна. Гадаад өрийг дахин санхүүжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа. Ингэхийн тулд мэдээж хүү болон бусад нөхцөлийг одоогийнхоос дордуулахгүй байх хэрэгтэй байна. Тэгэхээр зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, Төв банкнаас гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн ихэсгэх, Засгийн газар төсвийн алдагдлыг нэмэхгүй, үр ашгийг сайжруулах зэрэг ажлуудыг хийх нь зүйтэй байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж