“Miss Universe Mongolia” тэмцээний ялагч Баасан гаригт тодорно | News.MN

“Miss Universe Mongolia” тэмцээний ялагч Баасан гаригт тодорно

“Miss Universe Mongolia” тэмцээний ялагч Баасан гаригт тодорно

“Miss Universe Mongolia” тэмцээний ялагч Баасан гаригт тодорно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia 2018” тэмцээн зохиогдож, загвар өмсөгч Д.Долгион ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe” амжилттай оролцсон билээ.

Энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” тэмцээний ялагч энэ Баасан гаригт тодорно. Тус тэмцээнд шилдэг 13 оролцогч шалгаран үлджээ. Тэднээс зөвхөн нэг нь 20’000 ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болж, дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө 200 гаруй улсын миссүүдтэй мөр зэрэгцэн алхаж, эх орноо төлөөлнө.

“Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг гэдгийг зохион байгуулагчид нь онцолдог юм. Тус тэмцээн нь нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс, фото мисс зэрэг шалгаруулалттай.

Есдүгээр сарын 20-ны 20:00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд хоёр дахь үндэсний ялагчаа хамтдаа тодруулцгаая!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж