Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг дэлхийн түвшинд үнэлэгдэж байна | News.MN

Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST, Japan Science and Technology Agency)-аас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainaible Development) хөтөлбөрт МУИС-ийн профессор Ж.Батхүү, Токиогийн их сургуулийн профессор Т.Асами нарын хамтран дэвшүүлсэн “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл шалгарсан юм.

САТРЕПС хөтөлбөр нь дэлхий даяар нээлттэй зарлагддаг, өрсөлдөөн ихтэй хөтөлбөр юм. Биологийн нөөц чиглэлд 42 төслийн материал ирж, гурван төсөл шалгарсны нэг нь энэ төсөл юм. Төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргахаар JST, JICA байгууллага, Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль, Хөдөө аж ахуй, хүнсний үндэсний хүрээлэн, зөвлөх компанийн төлөөлөгчдөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 9 дүгээр сарын 1-нээс 18-ны өдрийг хүртэл манай улсад ажиллаж байна.

Энэ хугацаанд багийн гишүүд Монгол Улсын холбогдох яам, тамгын газар, орон нутгийн засаг захиргааны байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хээрийн судалгаа-туршилт явуулах талбай зэрэгтэй газар дээр нь танилцаж, олон удаагийн уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талууд харилцан тохиролцсон хурлын протоколд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, ЖАЙКА байгууллагын ахлах зөвлөх Асанума Шуичи нар өнөөдөр /2019.09.17/ гарын үсэг зурлаа.

САТРЕПС хөтөлбөрийн гол зорилго нь хүрээлэн буй орчин, эрчим хүч, биологийн нөөц, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобал асуудлуудыг шийдэхэд тус дэм болохуйц шинэ мэдлэг бүтээх төдийгүй, түүнээ нийгмийн амьдралд хэрэгжүүлэх явдал юм.

Монгол Улсад хэрэгжих дээрх төслийн хүрээнд Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, шинжлэх ухааны судалгаанд үндэслэн ган, халуун, хүйтэн, нарны хурц гэрэл, давсархаг болон үржил шим багатай хөрс зэрэг гадаад орчны таагүй нөхцөлд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан болон малын эрүүл мэндэд хэрэгтэй бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг сонгон авч, тэдгээр чанарыг нь нөхцөлдүүлэгч ген, эмт бодисыг нь олж тогтоох, улмаар бэлчээрийн нөхөн сэргээлт, малын эмнэлгийн практик зэрэгт нэвтрүүлэх явдал юм.

Төсөлд МУИС-иас гадна ХААИС, Ховд их сургууль, Дорнод их сургууль оролцож, салбар дундын цогц судалгаа явагдах юм. Таван жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн Япон талын зардлыг Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг, Монголд  хийгдэх судалгааны зардлыг ЖАЙКА байгууллага хариуцан санхүүжүүлэх юм. Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 35 сая иен,  ЖАЙКА байгууллагаас нэг жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 60 сая иен (ойролцоогоор  1.4 тэрбум төгрөг) байна.

Эх сурвалж: МУИС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-17 43.228.131.90

medeenii garchig ni surtei yu? aguulgataigaa yaj holbogdoj bnaa MUIS ug ni akademik b/ga bmaar daa

Avatar

Зочин 2019-09-17 203.217.139.225

Монгол байгаль, монгол ухаанаар Япончууд мөнгө хийх нь дээ.

Avatar

Зочин 2019-09-17 64.119.27.243

Хэрэггүй дээ илүү зан онгон байгальд гар хүрэх эхлэл бүү тавиарай мал хүн байгаль өөрсдөө учраа олоод байж байг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж