Жак Ма: Боловсролын тал дээр хүүдээ захих нь

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

Жак Ма: Боловсролын тал дээр хүүдээ захих нь

Жак Ма: Боловсролын тал дээр хүүдээ захих нь

Одоогийн Алибаба бий болох боломжийг олгосон интернэтийн салбарт хамгийн түрүүнд талархлаа илэрхийлэх ёстой байх. Энэ салбарын хурдацтай хөгжил биднийг амжилтанд хүргэсэн. Түүнчлэн Хятад улсынхаа эдийн засгийн хурдацтай өсөлтөд талархаж байна. Надад итгэж, намайг даган 5 жилийн дурш тасралтгүй хөдөлмөрлөсөн багийнхаа хамт олонд онцгойлон талархлаа илэрхийлмээр байна. Бусад хүмүүс намайг ухаалаг, чадвартай гэж ярьдаг ч, миний хувьд хамтран ажилладаг багийнхан маань л маш чадварлаг хүмүүс.

Би өөрийн хүүдээ ингэж хэлдэг: чи ангидаа эхний 3 –т орох албагүй, дүнгүүд чинь тийм ч муу биш л бол сурлагаараа ангийнхныхаа голд нь байхад л болно. Зөвхөн ийм төрлийн сурагчид [дундаж сурлагатнууд] л хичээлээс бусад чадваруудад суралцах чөлөөт цагийг хангалттай гаргаж чаддаг. Миний бодлоор Хятадууд эдийн засгаа илүү сайжруулахыг хүсвэл маш олон жижиг, дунд бизнес, хувийн компаниудтай байх хэрэгтэй. Тиймээс үнэ цэнэ, урам зориг бүхий энтрепренүүд олноороо шаардагдах болно.

“Сурагчид, оюутнууд ангидаа, сургуульдаа тэргүүлэгч байхын тулд хичээлээс бусад бүх зүйлсийг хойш нь тавьж, хамаг чадлаараа хичээж, тэмцэх ёстой.” Энэхүү хандлага одоо ч оршдог, учир нь Хятадын боловсролын систем ийнхүү сургадаг. Сайн коллежид орохыг хүссэн хэн бүхэн маш шаргуу хичээллэж, gaokao (элсэлтийн ерөнхий шалгалт) шалгалтанд өндөр оноо авах шаардлагатай. Хичээлээс гадуур ямар ч ур чадвараа хөгжүүлэх бололцоо бий ч, коллежид элсэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй тул, сурагчдын хувьд маш сайн их дээд сургуулиудад суралцах туйлын зорилготой байгаа бол, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцох нь зүгээр л цагийн гарз.

Харин Жак Магийн үзэж байгаагаар, Хятадын эдийн засаг ийнхүү хурдацтай хөгжиж байгаа үед хувь хүний урам зориг, энтрепренер чанар л өндрөөр үнэлэгдэх гэнэ. Хэдийгээр Жак Ма маш сайн сурагч байгаагүй ч (үнэндээ тэрээр коллежийн элсэлтийн шалгалтанд 3 удаа унаж байжээ), Алибаба одоо дэлхийн хамгийн амжилттай ажиллаж буй компаниудын нэгт зүй ёсоор багтаж байна шүү дээ. Baidu –ийн Робин Лигээс бусад Хятадын интернэтийн салбар дахь хамгийн шилдэг захирлуудын олонх нь “ангидаа эхний 3-т багтдаг” сурагчид байгаагүй юм.

Жак Магийн захиас: хичээл, даалгавараа хийж бай, гэхдээ сурлагын дүн чамайг тодорхойлох ёсгүй. Чөлөөт цагаараа хүсэл мөрөөдлөө даган, цоо шинэ чадваруудад идэвхтэй суралц. Хэдийгээр би ойлгомжтой зүйл яриад байгаа юм шиг боловч, Хятадын боловролын систем хуучин циклдээ эргэлдсээр л байна. Энэ нь боловсролын салбарт хувьсгал хийх боломжийг хааж байна.

Эх сурвалж: biznetwork.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж