Хятадын жүжигчин Жеки Чан Орос, Хятадын хамтарсан "Луугийн тамганы нууц" киноны анхны уран сайхны киноны нээлтэд оролцох боломжгүй болсондоо Оросын фэнүүдээсээ уучлалт хүсчээ. Жүжигчний видео мэндчилгээг CGTN суваг нийтэлсэн байна.
Тэрбээр Оросын фэнүүдтэйгээ мэндчилж, Москвад болсон уг киноны премьер үеэр тэдэнтэй уулзаж чадахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Жеки Чан “Орос хэлт бүс нутгийн бүх анд нөхөр, фэнүүддээ мэнд хүргэе. Саяхан би та бүхэнтэйгээ Орост уулзах байсан ч тодорхой шалтгааны улмаас үүдэн Москва руу нисч чадсангүй” гэжээ. Мөн тэрбээр “Прошу прощения, я вас люблю” (“Уучлаарай. Та бүхэндээ хайртай шүү”) хэмээн оросоор хэлсэн байна.
Нэрт жүжигчин мэндчилгээндээ энэ жил Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг дурдаад, Оросын хөгжөөн дэмжигчдэдээ баярын мэнд хүргэж, хоёр орны хоорондын найрамдалт харилцаа "үүрд мөнхөд үргэлжлэх болтугай" хэмээн хүсчээ.
"Луугийн тамганы нууц" кино Хятадад өнгөрсөн наймдугаар сарын 16-нд нээлтээ хийсэн бол ОХУ-д энэ сарын 19-нд нээлтээ хийх юм. Найруулагч Олег Степченкогийн найруулсан "Вий" киноны үргэлжлэл тус кинонд жүжигчин Арнольд Шварценеггер, Чарльз Дэнс, Рутгер Хауэр нар тоглосон байна.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: RBC
Холбоотой мэдээ