Говь нутгийн ардчилсан залуус "Шинэ давалгаа"-нд нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Говь нутгийн ардчилсан залуус "Шинэ давалгаа"-нд нэгдэнэ

Говь нутгийн ардчилсан залуус "Шинэ давалгаа"-нд нэгдэнэ

Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд энэ оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд говийн бүсийн ардчилсан залуусын “ШИНЭ ДАВАЛГАА” чуулган есдүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт зохион байгуулагдах гэж байна. Говийн бүсийн чуулганд Өмнөговь, Дорноговь, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай дүүргийн ардчилсан залуусын төлөөлөл оролцох юм.

Говь нутагт Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайт зэрэг стратегийн ач холбогдол бүхий орд газрууд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалт нэмэгдэж, эдийн засаг тэлж байна. Гэвч уул уурхайн компаниудын  зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалсан байгаль орчны асуудал, иргэдийн  эрүүл мэнд, боловсрол, хүн амын төвлөрөл, гэмт хэрэг, архидалт зэрэг говь нутагт тулгамдаад буй олон асуудал гарц, шийдлээ хүлээсээр байгаа билээ. Тиймээс ч орон нутгийн хөгжил, иргэдийн оролцоо, боловсрол, ажил эрхлэлт зэрэг олон асуудлын эргэн тойронд залуус ярилцаж, санал бодлоо солилцохоор зэхэж байна.

Чуулганы үеэр Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалтууд, нутаг, нутгийн хоолны соёлыг илтгэсэн “FOOD FESTIVAL”, илтгэлийн тэмцээн, спортын наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж