Ардчилсан намын бүлэг хуралдаагүй байна

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдаагүй байна

Өнөөдөр товлогдсон Ардчилсан намын бүлгийн хуралдаан хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.


Гишүүд нь хурлаа хүлээж суугаа ч харин намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр фракциудтайгаа нэг мөр тохиролцож чадахгүй байгаа бололтой. Үүнээс болоод АН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаа аж.

МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг өнгөрсөн даваа гаригийн АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэхдээ, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр хоорондоо тохироо хийж, огцорсон сайдуудын оронд оруулж ирэх хүмүүсээ Ч.Сайханбилэг сонгохоор болсон гэх мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь талаар болж, АН-ын дарга өөрийн хүнээ сайдаар томилуулахаар зүтгэж байгаа гэх. Мөн бүлгээсээ сайдуудаа сонгоно гэж тохиролцсон ч фракциуддаа оногдсон бялууг яаж хуваах вэ гэдгээ эцэслэн шийдээгүй байна. Сангийн сайдад гэхэд Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайд байсан, “Чингис” бондыг захиран зарцуулсан Н.Батбаяр, Хөдөлмөрийн сайдаар ажиллаж явсан Я.Санжмятав хоёрын хэнийг сонгохоо шийдээгүй байгаа аж. Я.Санжмятав Алтангадасынх бол Н.Батбаяр МҮДН-ынх.

Тэгвэл Зам тээврийн яамыг МоАХ авсан. Гэхдээ Л.Эрдэнэчимэг, Х.Наранхүү, Ш.Түвдэндорж гурвын хэнийг сонгох вэ гэдгээ ярилцаж, хамгийн сүүлийн мэдээгээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Ш.Түвдэндоржийг зүтгүүлэхээр болсон сурагтай.

Хэрэв сайдууд дээрээ АН-ын дарга, Ерөнхий сайд, фракциуд нь тохиролцож чадвал бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх аж.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж