Хууль зүйн сайд Ц.Нямдорж хуулийн төслүүдийг өргөн барилаа | News.MN

Хууль зүйн сайд Ц.Нямдорж хуулийн төслүүдийг өргөн барилаа

Хууль зүйн сайд Ц.Нямдорж хуулийн төслүүдийг өргөн барилаа

Хууль зүйн сайд Ц.Нямдорж хуулийн төслүүдийг өргөн барилаа

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2019.09.17/ Засгийн газрын хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэдүүллээ. УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарны 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсний үндсэн дээр түүнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэх дүгнэлт гарсан байна.  Иймээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмэхээр тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан Эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэр мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2019-09-17 64.119.19.244

хоон хэлцэх хугацааг богиносгохыг нямдорж далдуур шургуулж раднаасэд мэтиин авилгачдаар гуйцэлдуулсэн,туунд тодорхой луйварчидыг гэмт хэргээс мултлах хувиин сонирхол асар их байсан нь харагдсаар

Avatar

Zochin 2019-09-17 64.119.19.250

Nirgesen hoino ni hashgirav boljee, sain tootsoolson bna shuu, haana haana tal ner nuur aldahgui tsag hugatsaag ni saitar tsootsoolson bn

Avatar

ИРГЭН 2019-09-17 103.10.23.95

Ц Нямдорож хууль завхаруулсан юм бишээ Их хуралд үүрэлсэн юуч мэдэхгүй тэнэг хулгайч нарын хийсэн хуулийг арга буюу засах гэж оролдсон юм ӨНӨӨДӨР МӨН ТЭНЭГ ХУЛГАЙЧ НАР ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРТӨӨН АШИГТАЙГААР ЗАСАХ ГЭЖ ОРОЛДОЖ ТҮҮНДЭЭН АРД ТҮМНИЙ НЭРИЙГ АШИЛАХААР ШИЙДЭЭД БАЙНА БҮҮ ХУУРТАЖ САЛАЛ ӨГ АРД ТҮМЭН МИНЬ

Avatar

. 2019-09-17 103.26.194.166

энэ муу н**ш дахиад хууль завааруулсан байхдаа. яаядаа байз

Avatar

иргэн 2019-09-17 202.179.24.164

Нямка өнөөх Алдарт Хөөн хэлэлцэх хугацааны Хуулиа хэзээ Өргөн баих гэж байна даа, Гэмтнүүдын толгойг илсээр байх уу Хууль зүйн сайд Нямдорж гуай,

Avatar

зочин 2019-09-17 202.131.225.150

хар нямдорж хүрсэн л бол Монгол улс болон иргэдэд ямар нэг хор учруулах л өөрчлөлт хийсэн байгаа. гэрч хохирогчийг дарамталснаар гэмт хэргээс бултдаг тогтолцоо байсаар байгаа. Энэ улсад шинэчилэлийн ямарч салхи ороогүй байгаа ганц салбар нь хуулийн тэр тусмаа 22 жил нямдоржийн толгойлсон салбар байгаа. энэ хүн ингэж өөрчлөлтийг гацааснаар монгол улсын иргэд маш их хохирч улсын хөгжил удааширсан. яах гэж, ямар зорлгоор энэ улсыг ингэж хорлодог юм бүү мэд.ямар нэг даалгавар л байгаа байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж