Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр бүлгийг түр хаалаа

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр бүлгийг түр хаалаа

Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр бүлгийг түр хаалаа
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 259 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ

Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд энэ сарын 13-наас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлжээ. Иймд тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж, хяналт шалгалт явуулсан байна.

Шалгалтын явцад хичээлийн нэгдүгээр байр нь халуун усаар хангагдаагүй, цэцэрлэгийн гал тогоонд цэвэр усны хоолойд шүүлтүүргүй, угаагуурын хэсэгт тос баригч байхгүй, бүлгийн багш, гал тогооны ажилчдын гар угаах цэгт халдваргүйжүүлэх бодис байхгүй, дотоод хяналтын журам мөрдөгддөггүй зэрэг зөрчил илэрлээ. Мөн цэцэрлэгийн хүнсний бүтээгдэхүүнээс шинжилгээ авчээ.

Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм байна. Прокурорын зөвшөөрлөөр өвчлөл гарсан хоёр бүлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, голомтын халдваргүйтгэлийн арга хэмжээ авч байгаа аж. Түүнчлэн илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн найм дахь заалтыг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж