“Соёмбо”-ынхон өсвөрийн аврагчдаа тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

“Соёмбо”-ынхон өсвөрийн аврагчдаа тодрууллаа

“Соёмбо”-ынхон өсвөрийн аврагчдаа тодрууллаа

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Бор-Өндөр”-1 ОНХ-тэй хамтран “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, Онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд дөрвөн сургуулийн таван багийн 35 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газрын хүсэлтийн дагуу Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Бор-Өндөр”-1 ОНХ-ээс 45 ширхэг өсвөрийн аврагчийн хантааз, малгай, иж бүрэн компьютер 1 ш, өнгөт принтер, сэтгүүлийн самбар, хичээлийн самбар, номын шүүгээ гардуулан өгч, бүлгийн хүүхдүүдийг хичээлийн бус цагаараа бүлгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх нөхцлийг бүрдүүллээ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж