Хөхний даруулга зүүхгүй байх таван тус

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Хөхний даруулга зүүхгүй байх таван тус

Хөхний даруулга зүүхгүй байх таван тус

Хөхний даруулга эртний Грекээс гаралтай. Орчин үед эмэгтэй хүн бүр даруулга зүүж, төрөл бүрийн ашиг тусыг нь мэддэг болжээ. Гэхдээ зүүхгүй байх нь ч бас ашиг тустай гэдэг ойлголт таны гайхшралыг төрүүлж магадгүй. Бид "ЗӨВЛӨГӨӨ" буландаа энэ удаа хөхний даруулга зүүхгүй байх таван тусын талаар мэдээлэл бэлтгэлээ.

Цусны эргэлт сайжирна

Бид хувцсаа эвтэйхэн байлгахыг хүсдэг. Гэвч хөхний даруулга барих тохиолдол бий. Хэтэрхий бариу байх нь цусны эргэлтийг багасгадаг учир даруулгагүй явах нь цусыг чөлөөтэй эргэлдүүлж, биеийн эрүүл мэндийг сайжруулна.

Нойр сайн авдаг болно

Унтаж байхдаа хөхний даруулга зүүх нь түгээмэл. Гэхдээ энэ зуршил нь эрүүл мэндэд хортой юм. Унтахдаа даруулгаа авч унтаж байгаарай.

Хөхний тойргийн хэмжээ нэмэгдэнэ

Эмэгтэйчүүд өргөгчтэй даруулга зүүж хөхөө том харагдуулах нь элбэг байдаг. Үнэндээ хөхөө томруулах хамгийн амархан арга бол огт даруулга зүүхгүй байх ажээ.

Хөх сэргэр болно

Судалгаагаар бүтэн жилийн хугацаанд хөхний даруулга зүүсэн эмэгтэйн хөх, бүтэн жил зүүгээгүй эмэгтэйн хөхнөөс 7 см унжсан байсныг тогтоожээ.

Хөхний эрүүл мэнд дээшлэнэ

Цусны эргэлт сайжрахад хүний бүтэн биеийн арьс болон булчингийн эрүүл мэнд сайжирдаг. Хөхний даруулга дор амьсгалж чадахгүй байсан арьс ил гарч, хөлс, хирээс ангид байх юм.

Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: brightme

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж