Вьетнам улсын нийслэл Ханой хотноо 16 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцож байгаа манай хөвгүүд өнөөдөр хэсгийн хүчтэй өрсөлдөгч Австралийн шигшээ багийн эсрэг хийлээ.
Тус тоглолтод Растислав Бозик дасгалжуулагчтай манай шигшээ Азийн шилдэг багийн эсрэг тун сайн тоглосон ч эхний хагас 2:0-ээр эсрэг багийн давамгайллаар дууссан юм. Гэсэн ч манай хөвгүүд бууж өгсөнгүй. 64 дэх минутад Д.Шийрэвжамц #10 тооны харьцааг тэнцүүлж хэд хэдэн боломжийг үүсгэсэн ч тоог тэнцүүлж чадсангүй 2:1-ийн харьцаатай ялагдал хүлээлээ.
2 жилийн өмнө манай улсад 16 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд явагдахад Монгол болон Австралийн шигшээ багийн учраа таарч 10:1-ийн харьцаатай ялагдал хүлээж байсныг хөлбөмбөг сонирхогчид маань мартаагүй биз. Тэгвэл ердөө энэ тоглолтоор Монгол хөвгүүдийн ур чадвар төдий чинээ дээшилснийг харж болохуйц тоглолтыг манай баг үзүүллээ.
Эх сурвалж: МХБХ
Холбоотой мэдээ