“Уран жолоодлого-2019” тэмцээн зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

“Уран жолоодлого-2019” тэмцээн зохион байгуулав

“Уран жолоодлого-2019” тэмцээн зохион байгуулав

Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн  автобусны жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээнийг тус газрын Тээврийн хяналтын хэлтэс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион явууллаа.

Тэмцээнийг Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын удирдлагууд хамтран шүүж дүгнэсэн бөгөөд 9 баг, тамирчид оролцсоноос 1-р байрт, Эрдэм транс ХХК-ийн 2-р баг, 2-р байрт Эрдэм транс ХХК-ийн 1-р баг, 3-р байрт ДЮЦ ХХК шалгарлаа.

Мөн тус тэмцээний үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны “Салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр нэг,  “Хүндэт жуух бичиг”-ээр гурван жолоочийг тус тус шагнав гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж