Киргиз, Тажикстаны хил дээр буудалцаан болов

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Киргиз, Тажикстаны хил дээр буудалцаан болов

Киргиз, Тажикстаны хил дээр буудалцаан болов

Киргиз, Тажикстан улсын хил дээр Даваа гариг (2019.09.16)-т болсон буудалцааны улмаас Киргизийн нэг хилчин амиа алдаж, зургаан цэрэг шархаджээ. Энэ тухай Мягмар гаригт Киргизийн Хил хамгаалах алба (GPS)-наас тараасан мэдэгдэлд дурдсан байна.

Буудалцааны үеэр Тажикийн тал гранат хөөргөгч төхөөрөмж ашигласан бөгөөд Киргизийн Хил хамгаалах алба, “Бору” тусгай хүчний нэг байлдагч амиа алджээ.

Киргизийн Хил хамгаалах албаны мэдэгдэлд “Буудалцааны үеэр шархадсан зургаан цэргийн албан хаагчийг Баткен мужийн Исфана хотын дүүргийн эмнэлэгт хүргэсэн. Хоёр цэргийн албан хаагчийн биеийн байдал хүнд байна” хэмээн онцолсон байна.

Тус улсын Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев есдүгээр сарын 17-ны мягмар гаригт Тажикстаны хил дээр хүрэлцэн очсон талаар Киргизийн засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС уламжлав.

Агентлагийн сурвалжлагч “Ерөнхий сайд ослын газарт хүрэлцэн ирлээ. Түүнийг Шадар сайд Жениш Разаков, Хилийн албаны дарга Уларбек Шаршеев дагалдан явна" гэж мэдээлжээ. Түүний хэлснээр Абылгазиев бүгд найрамдах улсын хил орчмын бүс нутгийн оршин суугчидтай уулзахаас гадна хилийн нөхцөл байдлын талаар шуурхай уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Киргизийн талаас мэдээлснээр, хил дээр зэвсэгт этгээдүүд есдүгээр сарын 16-ны орой дэлбэрэлт үйлджээ. Үүний шалтгаан нь Тажикстан улсын иргэд маргаантай нутаг дэвсгэр дээр объект барьсантай холбоотой юм байна.

Киргизийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, мөргөлдөөний улмаас 13 хүн шархадсаны дотор зургаан хилчин, өсвөр насны нэг хүүхэд байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж