Стамбулд цагдаагийн хэсгийн байр дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

Стамбулд цагдаагийн хэсгийн байр дэлбэлжээ

 

Стамбул хотын цагдаагийн хэсгийн байранд дэлбэрэлт гарах үеэр долоон хүн шархадсан байна гэж орон нутгийн хэвлэлийн мэдээнд үндэслэн Ассошиэйтед Пресс агентлаг дамжуулав.

 

Энэ хэрэг хотын зүүн хэсгийн Султанбейли гэх Азийн дүүрэгт гарчээ. Дэлбэрэлтийн дараа гал гарсан байна. Дэлбэрэлтийн цохилтын долгионд ойр хавийн байр сууц, зогсоолд байсан 20 автомашин нэрвэгджээ.

 

Гэмт хэргийн улмаас цагдаагийн таван офицер, энгийн хоёр иргэн шархадсан аж. Одоо хэргийн газарт мөрдөн байцаалт явуулж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж