“Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга Б.Цэнгэл албан ажлаа хүлээлгэн өгч, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөх болжээ. Тэрбээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсаны дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар ажиллаж эхэлсэн нэгэн юм.
Б.Цэнгэлийн ажлаа өгсөн шалтгааныг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямааг солих гэж буй, түүний оронд томилогдохоор ийнхүү ажлаа өгсөн гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байгаа аж. Мөн Б.Цэнгэл ажлаа өгсөнтэй холбогдуулан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлын оронд томилох хэд хэдэн хүний нэр яригдаж буй юм байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ