Яаралтай тусламжийн дөрвөн онгоцтой болно

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Яаралтай тусламжийн дөрвөн онгоцтой болно

Яаралтай тусламжийн дөрвөн онгоцтой болно

Монгол Улсад осол гэмтлээс шалтгаалан өдөр бүр 7-8 хүн нас барж байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) Яаралтай тусламжийн тасгаар жилд 110 мянган хүн үйлчлүүлдэг байна. Мөн осол гэмтэлд өртсөн хүний амь насыг аврах боломж 70 хувьтай байдаг бөгөөд цаг хугацаа алдсанаас болж 20 хувь нь нас барж, 10 хувийнх нь амь насыг аврах боломжгүйд хүрдэг аж.

Үүнтэй холбоотойгоор “Осол гэмтлээс хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд баталж, гурван удаа томоохон хурал зохион байгуулаад байгаа юм. Гурав дахь удаагийн хурал өнөөдөр /2019.9.17/ болсон бөгөөд энэ удаагийн хурлын онцлог нь Эрүүл мэндийн яам, ГССҮТ-ийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Этиннэ Крүгээр ахлуулсан зөвлөх баг ирж, туршлагаасаа хуваалцав.

Этиннэ Кругээр ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг есдүгээр сарын 16-наас 20-нд Монголд ажиллахдаа эрүүл мэндийн байгууллага нь осол гэмтэл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ямар арга хэмжээ авбал зохистой талаар туршлага солилцох юм байна.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН 103-ЫГ “CALL CENTER” БУЮУ ДУУДЛАГЫН ТӨВ БОЛГОНО

Түргэн тусламжийн 103-ыг “Call center” буюу дуудлагын төв болгож, Зам тээврийн осол их гардаг газруудад яаралтай тусламжийн цэгүүд байгуулна.

Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс осол гэмтлийг бууруулах чиглэлээр ямар ажил зохион байгуулж байгаа талаар тодрууллаа.

-Эрүүл мэндийн яам осол гэмтлийг бууруулах ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Азийн хөгжлийн банкны (АХБ) хөнгөлөлттэй зээлээр яаралтай түргэн тусламжийн бүтэц, үйл ажиллагаанд цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энгийнээр ойлгох юм бол, Түргэн тусламжийн 103-ыг “Call center” буюу дуудлагын төв болгож, Зам тээврийн осол их гардаг газруудад яаралтай тусламжийн цэгүүд байгуулна. Эдгээр цэгүүд нь бүгд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автомашинтай болно. Түүнээс гадна яаралтай тусламж үзүүлэх дөрвөн онгоцтой байх, мэргэжлийн баг бүрдүүлэх. Энэ төслийг хэрэгжүүлэхээр АХБ-тай жил гаруйн хугацаанд хамтран ажилласан. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Аюулгүй байдал, Эдийн засаг, Төсвийн байнгын хороогоор уг төслийг дэмжсэн. Ингэснээр яаралтай тусламжийг олон улсын төвшинд хүргэх боломж бүрдэж байна. Дуудлагын төв нь яаралтай тусламжийн цэгтэй онлайнаар холбогдож, өвчтөнд ямар тусламж үзүүлбэл зохимжтойг газар дээр нь шийдвэрлэх юм. Ингэснээр цагийн хоцрогдлоос үүдэн нас бардаг байдлыг багасгана.

-Зам тээврийн ослоос гадна өөр олон төрлийн осол бий. Тухайлбал, хүүхэд халуун тогоонд түлэгдэх. Эдгээр ослыг яаж бууруулах вэ?

-ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй хүүхдүүдийн 80 хувь нь халуун тогоонд түлэгдсэн байдаг. Мөн унаж бэртсэнээс үүдэн жилд 29 хүүхэд нас барж байна. Эдгээр тохиолдлоос урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн оролцоо маш чухал гэдгийг ДЭМБ-ын зөвлөхүүд өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж