У.Хүрэлсүх: Хүчирхийллээс ангид байх, жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур | News.MN

У.Хүрэлсүх: Хүчирхийллээс ангид байх, жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур

У.Хүрэлсүх: Хүчирхийллээс ангид байх, жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур

У.Хүрэлсүх: Хүчирхийллээс ангид байх, жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур

Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.

Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцох юм.

Чуулга уулзалтаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулга уулзалтын нээлтэд оролцон төлөөлөгчд, зочдод амжилт хүслээ. Тэрээр улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих нь өөрчлөгдөж, хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур болж байгааг тэмдэглэв.

Охид, эмэгтэйчүүдээ ажил орлоготой, айх аюулгүй, сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн холбоотой нягт хамтран ажиллана гэлээ.

“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад аймаг, нийслэл, сум, дүүрэг болон гадаадын 10 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч, зочин оролцож байна. Чуулга уулзалт гурван өдөр үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж