Аваргуудын лигтэй үдэш

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигтэй үдэш

Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 65 дахь улирал өнөө шөнө (9 сарын 17) эхэлнэ. Аваргуудын лигийн 2019-2020 оны улиралд өрсөлдөх 32 баг хэдийнэ бэлэн болсон бөгөөд өнөө шөнө хэсгийн шатны тоглолтуудаар эхлэх бол хасагдах шатны тоглолтууд 2020 оны хоёрдугаар сарын 18-нд, финалын тоглолт 2020 оны тавдугаар сарын 30-нд Турк улсын Стамбул хотын “Ататюрк” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Хэсгийн тоглолт өнөө шөнө Улаанбаатарын цагаар 00.55 цагт F хэсгийн Италийн Интер Милан болон Чехийн Слава Прага, G хэсгийн Оросын Зенит болон Францын Олимпик Лион клубуудын тоглолтоор эхэлнэ.

Тоглолтын хуваарь:

  • 55 цаг: Лион – Зенит
  • 55 цаг: Интер Милан – Слава Прага
  • 00 цаг: Челси – Валенсиа
  • 00 цаг: Аякс – Лилль
  • 00 цаг: Бенфика – Лайпциг
  • 00 цаг: Боруссиа Дортмунд – Барселона
  • 00 цаг: Наполи – Ливерпүүл
  • 00 цаг: Зальцбург – Генк

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж