Монголын Кэндогийн холбооны 20 жилийн ойн УАШТ амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Монголын Кэндогийн холбооны 20 жилийн ойн УАШТ амжилттай боллоо

Монголын Кэндогийн холбооны 20 жилийн ойн УАШТ амжилттай боллоо
Тэмцээний өмнөх бие халаалт явагдаж байна

2019 оны есдүгээр сарын 14-ний өдөр Монголын Кэндогийн Холбооноос Монгол Улсын Аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, Япон улсын Элчин сайдын яам уламжлал ёсоор дэмжин ажиллалаа. Энэ удаагийн УАШТ нь Холбооны 20 жилийн ой мөн Япон улс дахь Монголын кэндог дэмжих клубын ерөнхийлөгч ноён Сато Сомэй-ийн 85 насны ойн баярын өдөр тохиожээ.

Сато багш нь Монголын кэндод 20 жилийн турш хувцас хэрэглэл, сургалт, зөвлөгөөг сайн дураар хамт олны хамт харамгүй зориулж, Монголын олон залуусыг кэндогийн урлагт дурлуулж, зөв хүн болон төлөвшихөд нь ихээхэн хувь нэмэр үзүүлсээр ирсэн хүндтэй багш юм.

Мөн энэ удаагийн УАШТ нь Монголын Кэндогийн Холбооны шинэ Удирдах зөвлөлийн дарга, Холбооны Ерөнхийлөгч Б.Самадигийн анх удаа биечлэн зохион байгуулсан томоохон кэндогийн тэмцээн болсон байна.

УАШТ-ын дүнг танилцуулахад:

Эрэгтэй ганцаарчилсан төрөл:

Улсын Аварга- Т.Чинзориг /Чикара Кэндо клуб/

Мөнгөн медаль – Э.Уртнасан /Монгол Кэндо клуб/

Хүрэл медаль – Э.Билгүүн /Оргил Кэндо клуб/

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:

Улсын Аварга- Б.Мөнхзаяа /Чикара Кэндо клуб/

Мөнгөн медаль – М.Наранзаяа /Бээс Кэндо клуб/

Хүрэл медаль – Ч.Зулцэцэг /Чикара Кэндо клуб/

Өсвөрийн төрөл:

Улсын Аварга- Э.Мэргэн /Чикара Кэндо клуб/

Мөнгөн медарль – Т.Төгс-Төмөр /Чикара Кэндо клуб/

Хүрэл медаль – Э.Тэлмүүн /Улаанбаатар Кэндо клуб/

Мөн эрэгтэй эмэгтэй багийн төрөлд “Чикара” клуб аваргалсан бол 16 дахь удаагийн УАШТ-ий “Дайчин тамирчин”-аар  Чикара клубын Г.Норовцэрэн тодорч 7 хоног Япон Улсаар аялах эрхээр Япон Улсын Элчин сайдын яам шагнасан байна. /JENESYS хөтөлбөр/

Одоогоор Монголын Кэндогийн Холбоонд нийт таван клуб үйл ажиллагаа явуулдаг байна:

  1. Улаанбаатар Кэндо https://www.facebook.com/ubkendo/
  2. Монгол Кэндо https://www.facebook.com/mongolkendo/
  3. Бээс Кэндо https://www.facebook.com/basekendoclub/
  4. Оргил Кэндо https://www.facebook.com/orgilkendo/
  5. Чикара Кэндо https://www.facebook.com/chikarakendo/

Мөн Шинэ Монгол, Номт Наран сургуульд кэндогийн сургалт ордог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж