Чилийн хойд нутагт онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

Чилийн хойд нутагт онц байдал зарлав

 

Чилийн засаг захиргаа онц байдлыг Номхон далайн эргийн Антофагаста, Токопилья хотуудад тогтоолоо. Далайн хүчтэй шуурга Чилийн төвийн ба хойд нутгийг дайран орж иржээ гэж EFE  мэдээлж байна.

 

Чилийн төв болон хойд нутгийг  дайрсан далайн хүчтэй шуурганы улмаас наад зах нь таван хүн амь алдаж, мянга гаруй хүн хэлмэгдлээ. Хүчтэй бороо бямба гаригт Чилийн төв хэсгээр орсон бөгөөд усан борооны улмаас үер болон газрын нуранги эхэлсэн байлаа.

 

Газрын нуранги үүсч байгаа учраас Токопилья хотоос мянгаад хүнийг нүүлгэжээ. Чилийн төв болон хойд нутгийн хэдэн мянган байр, орон сууцны цахилгаан тасраад байна. Нийслэл Сантьяго хотоос хойд зүгт 460 км-ын зайтай орших Кокимбо боомт хотод далайн давалгаа хүчтэй үүсч, 100-гаад завийг эвдлэн сүйдлэжээ. Вальпараисо, Винья-дель-Мар хотуудын далайн эргийн орчмын дэлгүүр, хоршоо, байгууламжуудыг есөн метрийн өндөртэй, хүчтэй давалгаа мөн сүйд хийсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж