Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багт тус сумын харьяат иргэн 33 настай, эрэгтэй С нь ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болжээ. Тэрбээр энэ сарын 15-нд 07:30 цагт гэрээсээ гарч, орой нь ирээгүй аж.
Алга болсон иргэний тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр /2019.09.16/ орой 17:55 цагийн үед ирсний дагуу эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна.
Онцгой байдлын алба хаагчид Ховд голын усанд иргэн С-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад мөн өдрийн 10:00 цагт гэрээсээ гарч аргал түүж явсан, тус сумын Их булан багийн харьяат иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Бүргэд багийн “Арал” гэдэг газар, Ховд голын уснаас гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2019-09-17 210.238.186.160
Ineed hurchih yumaa. Setguulch mergejil duriin hun hiideg boljee. kkkk Unegui hoshin shog uzehtei adil boljee. Neg bodliin emegnel ch yumuu mongolchuudiin??!!!
shd-19 2019-09-17 103.10.20.197
С-ийг хайж байгаад Б олсон юм уу
Зочин 2019-09-17 202.131.234.154
харин тийм л юм шиг байна, Б г алга болсныг хэн ч мэдээгүй байсан бололтой кино шиг юм аа,