Төгссөн сургуулийнхаа таазыг алтаар бүрж, ордон болгожээ

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Төгссөн сургуулийнхаа таазыг алтаар бүрж, ордон болгожээ

Төгссөн сургуулийнхаа таазыг алтаар бүрж, ордон болгожээ

ОХУ-ын Екатеринбург хотын иргэн, бизнесмен Андрей Симановский төрөлх 106-р сургуулиа ордон шиг тохижуулжээ. Таазны ирмэгийг алтаар бүрж, гантиг чулуун шал дэвсэж, гоёмсог лааны суурь, хээтэй хана, багана, гэрлэн бүрхүүл гээд яг л хааны ордонд байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх аж.

Ариун цэврийн өрөө нь мөн чамин байхаас гадна сурагчдад зориулсан угаалтуур, суултуурыг байршуулжээ. Сурагчид хичээлийн шинэ байрандаа ороод бүгд гайхширчээ. Тэд “Ийм сайхан ордонд хичээл хийх гайхалтай байна, эвдэхгүйн тулд бид маш болгоомжтой байгаа” хэмээн ярьжээ. Эцэг эхчүүдийн зарим нь сэтгэл хангалуун байгаа бол нөгөө хэсэг нь дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэд ийм тансаг орчинд сурагчдын анхаарал төвлөрөхгүй гэж үзжээ. Юутай ч Андрей Симановский төгссөн сургуулиа засаж, шинэчлэх мөрөөдлөө биелүүлсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж