БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентынх уу?

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентынх уу?

БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентынх уу?

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв эсэхийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсон. Тодруулбал, ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар УИХ-аас тогтоолын төсөл баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс цаашид Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай, эсвэл парламентын засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асуух шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барьсан.

Хуульчдын хэлж байгаагаар "Өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд парламентын засаглалаас татгалзах асуудлаар Ард нийтийн санал асуулгаар явуулахыг хориотой. Нөгөө талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэх, эсвэл Үндсэн хуулийн 35-аас илүү хувийг өөрчлөх агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах, эсхүл Ард нийтийн санал асуулга руу оруулахыг хориглочихсон. Тэгэхээр засаглалын хэлбэрийг өөрчилнө гэдэг нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэж байгаа учраас үүгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй" гэж тайлбарлаж буй.

Парламентын засаглал, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалын талаар иргэд болон улстөрчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж