Хонгконгийн жагсагчид цагдаа нартай дахин мөргөлдөв | News.MN

Хонгконгийн жагсагчид цагдаа нартай дахин мөргөлдөв

Хонгконгийн жагсагчид цагдаа нартай дахин мөргөлдөв

Хонгконгийн жагсагчид цагдаа нартай дахин мөргөлдөв

Арав гаруй мянган жагсагч Бээжингээс эрх чөлөөгөө шаардан, гудамжинд жагсаж байна. Хонгконгийн иргэд Бээжингээс хараат бус улс байхыг шаардан, жагсаал хийж эхэлснээс хойш 15 долоо хоног болж буй юм.

Өнгөрсөн ням гаригт Хонгконгийн төвд байрлах зургаан эгнээтэй зам дээр жагссан 10 гаруй мянган жагсагчийг тараахын тулд цагдаа нар ачааны машинаас хөх өнгийн шингэнээр бууджээ. Мөн Хонгконгийн аюулгүй байдлын алба резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Жагсагчид засгийн газрын байр руу халдаж, нэг метроны буудал галд өртөж, ойр хавийн дэлгүүрүүд ч дайралтад өртжээ. Энэ үймээн самуунаас өмнө тайван байсан жагсагч нар “Хонгконгтой нэгд” гэсэн уриа барьж засгийн газартаа шаардлага тавьсан байна.

Жагсагчид Америкийн далбааг барьж, “Ерөнхийлөгч Трамп, Хонгконгийг суллаач” хэмээх бичиг бүхий лоозон барьжээ. Жагсаал нэг цаг үргэлжилсэн бөгөөд цагдаа нар хууль бус цуглаан хийлээ хэмээн жагсагчдыг явахыг шаардсан байна.

Нэгдмэл Үндэстний дор байгуулсан хэлэлцээрт, Хонгконгийг Хятадад өгөхдөө “Нэг улс, хоёр тогтолцоо” гэсэн баталгаат эрх чөлөөтэй буцаагдсан. Хятад улсыг хэлэлцээрийнхээ дагуу хуулийн үүргээ хүлээх ёстой гэж Их Британи үзэж байна.

Кетлин гэх хүүхэд “Al Jazeera”мэдээний агентлагт өгсөн ярилцлагадаа “Аав, ээжээсээ зургаан насныхаа төрсөн өдрөөр жагсаалд очихыг хүсч байна” гэж хэлжээ.

Өдгөө 40 настай Кэнди Чов Английн консулын газар луу ээжтэйгээ хамт очсон байна. Тэрбээр “Англи улстай хийсэн гэрээнд заасан аюулгүй байдал, эрх чөлөөг баталгаажуулж хэрэгжүүлэх цаг нь ирсэн. Нөхөр бид хоёр Английн паспорттой байсан. Гэхдээ шилжих хөдөлгөөний дараа бид хоёр юу ч үгүй болсон” гэж хэлжээ.

Өнгөрсөн Ням гаригийн өглөө дөнгөж зуу гаруй хүнтэй эхэлсэн жагсаал хэсэг хугацааны дараа 500 метр хүртэл талбайг эзлэх хэмжээнд хүрсэн байна. 24 настай Жимми Цэ жагсаалд ирсэн хүмүүст “Хятад Английн хамтарсан хэлэлцээр байхгүй болсон” гэсэн мэдээлэлтэй цаас тараажээ.

Олон улсын анхаарал

Дөрвөн сар үргэлжилж буй энэхүү жагсаал нь хүрээгээ тэлж бүрэн эрхт ардчилал хүсэн, цагдаагийн бүдүүлэг байдлыг магадлан шинжлэх, жагсаалд оролцож буруутан бологсдыг өршөөхийг шаардсаар байна.

Жагсагчдад толгойлогч байхгүй ба ихэвчлэн цахим хуудсаар хоорондоо хэлэлцэж цуглаанаа зохиодог аж. Эсэргүүцэгчид анхнаасаа л олон улсын анхаарал татахыг хүсчээ.

Одоог хүртэл жагсагчид шаардлагаа гүйцэлдүүлэх хүртэл гудамжинд жагссаар байх болно хэмээн ам өгч байна.

Б.ПҮРЭВЗОЛ
ALJAZEERA

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bbmn 2019-09-17 66.181.190.186

boooooooo

Avatar

21 2019-09-17 202.126.89.108

Hujaa hujaaniikhaa udirlagand baih durgui baina

Avatar

Зочин 2019-09-17 146.115.163.21

Aziud ug n teneg bish dee. Tiim amarhan maidan bolmoorguim

Avatar

/*- 2019-09-17 49.0.212.2

Зүйтэй, дэмжиж байна, тайвань яагаад дуугарахгүй байнаа

Avatar

Зочин 2019-09-17 66.181.161.124

Хятад монгол улсыг хүлээн зөвшөөрсөн хилийн маргаангүй баталгаажсан магадгүй хятад үймээн самуун задрал бутралд хүрвэл шинээр байгуулагдаж байгаа цин чин мин юу байдгын шинэ байгуулагдсан улс нь монголыг хүлээн зөвшөөрөх болов уу эргэлзээтэй шүү

Avatar

ард 2019-09-17 103.10.23.95

Өвөр Монгол Төвөд гээд бусад үндэстэн жагсаж тэмцэж энэ тэмцэлийг дэмжэх хэрэгтэй юм даа Төвдүүд яаасан вэ одоо тохироо бүрдсэн цаг биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж