Долоон буудал хүртэлх замыг бүрэн хаана | News.MN

Долоон буудал хүртэлх замыг бүрэн хаана

Долоон буудал хүртэлх замыг бүрэн хаана

Долоон буудал хүртэлх замыг бүрэн хаана

Чингэлтэй дүүргийн Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-ны 23.00 цагаас 22-ны өдрийг 00.00 цаг хүртэл бүрэн хаах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй “Сэлбэ” дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийгдэхийг албаныхан мэдээллээ.

Уг ажлын хүрээнд таван  буудлаас долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*- 2019-09-17 49.0.212.2

Сэтэлсэн замаа дараа нь нөхөөрэй, шугам сүлжээний бидэнд зам ямар хамаатай юм гээд зүгээр л шороо чулуу хийгээд л хаячдаг шүү. Бас энд тэнд авто болон явган зам сэтэлж байгаа хувь хүмүүс тэрийгээ хог чулууг нь хийсэн болоод хаячдаг балай оорк пикдаанууд ш дээ.

Avatar

замаа засах уу 2019-09-17 202.9.43.115

хаасан дээрээ хагархай замаа нөхөөсэй аймааар хагархай болсон энэ зуны усан бороонд уялдаатай ажлаасаа

Avatar

Зочин 2019-09-17 66.181.161.119

Хайлаастын уулзвараас зүүн тийш Дарь эхийн замтай холбосон шинэ зам юу болсон бэ?? Эртээд нээлээ гээд байсан, яасан бэ???

Avatar

Зочин 2019-09-17 43.228.131.45

бүтээн байгуулалт хийж байгаа тохиолдолд зам хаах асуудал бишээ?? харин маш сайн хийх хэрэгтэй???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж