Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль танхимын сургалтаар үргэлжилж байна.
Дадлага сургуулийн хүрээнд хэвлэл мэдээллийн сэтгүүлч, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох өндрөөс аврах ажиллагаа болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд явагдаж байгаа юм.
Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлал болон Аляскийн Үндэсний гвардын сургагч багш нар удирдан явуулж, мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ