“Татар ажиллагаа” киноны нээлтийн тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

“Татар ажиллагаа” киноны нээлтийн тов гарчээ


Энэ зуны турш үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Татар ажиллагаа” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 9-нд нээлтээ хийхээр болжээ. ОХУ, “Hero Entertainment”-ийн хамтран хийж буй тус кинонд олны танил жүжигчид, дуучид тоглосон байна. ОХУ-ын нэрт жүжигчин Сергей Безруков болон Монголын “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг, жүжигчин Ч.Ундрал, “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү зэрэг олны танил хүмүүс гол дүрд тогложээ. Тус кинонд дөрвөн залуугийн хөгжилтэй, адал явдалтай амьдрал, төлөвлөгөөний талаар өгүүлэх гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж