Данийн Засгийн газар иргэдээ 18 нас хүрмэгц Үндсэн хуулийн ном бэлэглэдэг

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Данийн Засгийн газар иргэдээ 18 нас хүрмэгц Үндсэн хуулийн ном бэлэглэдэг

Данийн Засгийн газар иргэдээ 18 нас хүрмэгц Үндсэн хуулийн ном бэлэглэдэг

Бусад улс орны тухай бид ихэвчлэн аялаж байж мэддэг. Гэхдээ бас гэрэл зургийн хальснаас харах боломжтой. Бид энэ удаа скандинавын орнууд болох Швед, Норвеги, Дани зэрэг улсын өдөр тутмын амьдралын хэв маягийг сонирхуулж байна. Тэд энгийн хэрнээ тухтай амьдардаг.

Скандинавын орнуудын автобусны буудал дээр хүмүүс ингэж дугаарладаг. Хувийн орон зай гэдгийг маш сайн анхаардаг улс. Хэнд ч саад болохгүй гэсэн уриатай.

Норвегийн худалдааны махны савалгаанд зориулалтын хэмжигч багаж хийдэг. Ингэснээр худалдан авагч дуусах хугацааг харах боломжтой.

Шведийн нийтийн унаанд бага насны хүүхдийн тусгай суудал байдаг. Уг суудалд 18 кг хүртэл жинтэй, 1-4 настай хүүхэд зорчих юм. Ер нь бага насны хүүхэд нийтийн унаанд зогсож явна гэж байдаггүй. Хүүхдийг хамгийн их хүндэлдэг хүмүүс.

Норвегийн худалдааны төвийн ариун цэврийн өрөөнд нойлын цаас бус алчуур тавьсан байдаг. Хэрэглэсний дараа угаагаад, дахин ашигладаг юм болов уу…

Шведэд Wi-Fi төхөөрөмжтэй хогийн сав хаа сайгүй тааралдана. Энэ нь хүмүүс хогийн саванд хогоо хаяхад нөлөөлөх нэг арга юм.

Норвегид байх Burger King ресторан хогийн сав болон шингэн асгах тосгууртай зориулалтын хогийн сав байрлуулжээ. Та ундаагаа ууж дуусаагүй бол хажуугийн тосгуурт асгаад, дараа нь савыг нь хаях юм.

Норвегийн автобусны буудлыг ингэж тохижуулжээ. Яг л гэртээ байгаа юм шиг. Утсаар ярингаа тухтай сууж болно. Гэхдээ автобусны тийм удаан хүлээдэггүй л болов уу.

Шведийн хойд хэсгээр гудамжинд бугатай таарах бол энгийн үзэгдэл. Бидний үхэртэй таарахтай яг адил. Тиймээс бүх зүйлийг бугаар бэлгэддэг. Хар даа. Ариун цэврийн өрөөний ялгах тэмдэг хүртэл хүн биш буга байна.

Шведүүд хоёр дахь өдрийг “Амтлаг мягмар” гэж тэмдэглэдэг. Мягмар гараг бол шведүүдийн хувьд амттан идэх өдөр. Энэ өдөр амттай юу ч идэж болно. Зөвхөн таргалах тухай бодож болохгүй.

Данийн иргэн 18 нас хүрэхээр Засгийн газраас “Үндсэн хуулийн ном” бэлэглэдэг байна. Энэ нь нас биед хүрч, өөрөө шийдвэр гаргах эрхтэй болсныг илтгэнэ. Мөн хариуцлагатай амьдрахыг давхар сануулна.

Норвегийн төвд нарны энергиэр ажилладаг гар утасны цэнэглэгч байрлуулжээ. Энд иргэд утсаа цэнэглэх боломжтой. Хажууд нь мөн унадаг дугуйны зогсоол ч бий. Ер нь скандинавын улсууд хүнд хамгийн тухтай байдлаар өдөр тутмын амьдралаа зохицуулдаг.

Данийн гудамжинд унадаг дугуйчдад зориулсан хогийн сав байдаг. Хажуугаар явахдаа хогоо хаях боломжтой байдлаар байрлуулжээ. Зогсох шаардлагатай явдал дундаа хогоо хаячихна.

Шведийн хоолны газруудад пиццатай хамт хайч өгдөг. Хайчаар тэд пиццаг өөрийн хүссэн хэмжээгээр хувааж идэх аж.

Данийн цэцэрлэгт хүрээлэнд хүүхдэд зориулсан мод өөд авирах тусгай шат хийжээ. Ингэснээр хүүхдүүд аюулгүй тоглох юм. Ер нь Скандинавын орнууд хүүхдийн амьдрах орчин нөхцөл, эрх тэгш байдлыг хамгийн их анхаардаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж