Багшлахаар ирсэн гадаадын иргэн биедээ хар тамхи авч явжээ | News.MN

Багшлахаар ирсэн гадаадын иргэн биедээ хар тамхи авч явжээ

Багшлахаар ирсэн гадаадын иргэн биедээ хар тамхи авч явжээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С-ийг  өчигдөр /2019.09.16/ 06.45 цагт Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилжээ.

Тэрбээр биедээ хар тамхины төрлийн бодис хадгалж явсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Мөн хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд  Шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Эргэн сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Нигер улсын 31 настай иргэн Тайланд улсаас Монгол Улсад шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирснийг шуурхай илрүүлсэн билээ.

Нигер улсын иргэн Шон гэгч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нэгэн сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажиллаж байсан бөгөөд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид прокурорын хяналт дор түүнийг хэргийн газраас үйлдэл дээр нь баривчилж байсан юм.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-17 202.9.42.234

эцэг эхчүүд хүүхдээ арай дөнгүүр сургуульд өгчих гээд л үзээд байдаг. Хувийн сургуулиуд нь иймэрхүү амьтдаар англи хэл заалгах гэж урьж авчирдаг инээдтэй юм аа. энэ муусайнуудаас их юм гарнаа. хар тамхи, г***, трансжендерь дох гээд л . хүүхдийг аль муу бүхэнд уруу татна

Avatar

зочин 2019-09-17 182.160.34.215

АРДЧИЛЛААС ӨМНӨ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ БУС БАГШИЙГ ӨМӨӨРЧ ХҮҮХДЭД ЗӨВ ХҮМҮҮЖИЛ ОЛГОДОГ БАЙЛАА, ГЭТЭЛ ОДОО ХҮҮХЭДТЭЙГЭЭ НИЙЛЭЭД БАГШИЙГ ЗАГНАЖ ЗАЛУУЧУУДДАА ХҮМҮҮЖИЛ ОЛГОДОГ БОЛСОН ҮЕ ДЭЭ, ҮҮНИЙГЭЭ ХҮҮХДИЙН ЭРХ ГЭЖ НЭРЛЭДЭГ ЮМ

Avatar

зочин 2019-09-17 182.160.34.215

БАРУУНЫ ЯЛЗАРСАН ШААРНУУДЫГ ШАЛГАЖ ОРУУЛААЧЭЭ

Avatar

Unshigch 2019-09-17 94.107.109.12

Iim humuysiig barivchlaad daraa ne yamar huuliar shiiitgedeg um be? Torgood ongordog umuu? Mongoliin huuli ne todorhoigui bna.Busad ornuud shig hatuu huuligui tsagt buh gadaadiin hognuud mongold tsuglarah l baih

Avatar

Зочин 2019-09-17 122.201.19.99

Ямар сургуулийг нь нийтэд зарлах хэрэгтэй. Манайхан гадаад хүн гэхээр л үхчих шахаад байдаг үнэн хэрэгтээ ямарч боловсролгүй тэндээ шингэхээ больсон гарууд л монголд ирж од болох юм даа . хөгжил буурай орны нэг зовлон энэ дээ. цагдаагийн байгууллага сайн ажилсан бна.

Avatar

Зочин 2019-09-17 202.21.107.66

Нутагтаа амьдарч чадахаа больсон гарууд л хөгжиж байгаа оронд ирж багшилдаг болжээ дээ. Зайлуул гэнэт гэгээрсэн байх л даа. Гэвч дадал зуршил тийм ч амархан салахгүй л дээ.

Avatar

Зочин 2019-09-17 202.131.245.243

Ардчилал мандтугай, сургууль сөнөтүгэй гэж хар багаас нь дуулуулсаар байгаад л өнөөгийн боловсролын систем чинь ийм хэмжээнд л хүрсэн байна даа.

Avatar

Зочин 2019-09-17 103.229.122.177

Илруулсэн нь сайн байна Сургуулийг нь зарла Багш нараа сонгохдоо юм бодог

Avatar

Зочин 2019-09-17 202.131.245.243

Ардчиллын л ач, буян юм даа?

Avatar

Зочин 2019-09-17 174.197.8.137

Huwiin surgguuli oilgomjtoi hamgiin baga tsalind tohirson hvmvvs

Avatar

ХАР ТАМХИНИЙ БАГШТАЙ БОЛСЫМ БИЗ ДЭЭ 2019-09-17 202.179.24.58

ККК. БҮҮР АМАР ААН.

Avatar

zochin 2019-09-17 203.91.117.8

Ajilgui, mansuursan, nutagtaa shingej gazargui bolson iim ORKuud gadaadad bagsh nereer irj daljignadag bolsooor udsan.

Avatar

Зочин 2019-09-17 202.131.245.243

Ардчиллын л ач, буян юм даа?

Avatar

зочин 2019-09-17 182.160.34.215

яг зөв бидний шүтээд байдаг ардчиллын ач буян юм даа

Avatar

Зочин 2019-09-17 103.229.122.59

Хувийн дунд сургуулиуд чинь хар тамхичин бэлдэх үндэс болжээ.

Avatar

иргэн 2019-09-17 139.5.216.128

Англи хэлний багш нарыг гаднаас иймэрхүү хүмүүс авах шаардлагагүй шүүдээ. Өөрийн мэргэжилтнүүдээ авдаг байгаач.

Avatar

Зочин 2019-09-17 202.131.245.243

Ардчилсан улсаас ирсэн ардчиллын талын хар тамхичин байна даа.

Avatar

зочин 2019-09-17 182.160.34.215

дислайк дарж байгаа барууны мэдэллээр тархиа угаалгасан гадныг шүтсэн зомбинууд ямар их болсныг хар даа хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж