Хоёр жил тутам зохион байгуулагддаг сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр (9 сарын 16) манай улсын тамирчин Г.Баярхүү дэлхийн аваргын эхний тулаанаа Тайваний боксчинтой хийж, 5-0 харьцаатай ялалт байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр эхний шатанд гоц мөргөөд байсан бол хоёрдугаар тойрогт Тайваний боксчинг буулган авав.
Шөвгийн 16-д шалгарсан манай тамирчны дараагийн өрсөлдөгч Йорданы боксчин байх юм. Өнөөдөр (9 сарын 17) ДАШТ-ий гуравдугаар шат буюу шөвгийн наймын төлөөх тоглолт явагдана. Хэрвээ Г.Баярхүү энэ тулаанд ялалт байгуулвал медалийн төлөө тулалдах эрхтэй болно. Одоогоор манай улсаас Э.Цэндбаатар, Б.Чинзориг болон Г.Баярхүү нарын тамирчид шөвгийн 16-д шалгараад байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ