Монголын шатрын спортын түүхэнд дахин нэгэн түүхэн амжилт бичигдлээ. 19 настай Б.Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол эрэгтэйчүүдийн Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болжээ. Түүний хувьд энэ цолонд хүрсэн дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болж байна.
Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ. Тэрбээр 10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 насандаа Олон Улсын мастер, эмэгтэйчүүдийн Их мастер цолонд хүрсэн юм. Монголын эмэгтэй шатарчдын дунд анхдагч амжилтын эзэн болсон Д.Номин-Эрдэнэ өдгөө Унгар улсад гэр бүлийн хамт амьдардаг юм.
Монголын шатарчдаас Их мастер цолонд Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ /эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн Олон улсын мастер/, эмэгтэй Их мастер цолонд Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул, Б.Аминаа нар хүрээд байна.

Ц.АРИУН
зочин 2019-09-17 202.126.89.12
Худлаа сенсаци хийж яах гэсэн юм бол. Их мастерийн балл гэдэг юмаа 3 болгож гүйцээсэн бололтой. Харин чансаа нь 2500 хүрж байж их мастер болдог. Болоосой гэж хүсэж байна. Гэхдээ ингэж сүр бадруулах ямар хэрэг байгаа юм.
Хулгайлахдаа зөв худгайл 2019-09-17 162.229.188.40
Энд тэндээс хулгайлахдаа утгийг нь ойлгохгүй мэдэхгүй юмаа хулгайлж бичих ийм шившигтэй байгаа юм даа. Монголын эмэгтэйчүүдийн их матер гээд шинэ цол бий болгоо юу хоосон толгойтой сэтгүүлч ээ ха ха
Зочин 2019-09-17 202.9.43.53
Энэ бол дэлхийн их мастер цол.Монголын эмэгтэйчүүдийн их мастер цолыг мэдлэггүй сэтгүүлч л олгодог байх.
Зочин 2019-09-17 203.91.114.244
Эмэгтэйчүүдийн биш эрэгтэйчүүдийн, Монголын биш Дэлхийн.
зочин 2019-09-17 202.21.117.2
Баяр хүргэе. Бахархаж байна.
зочин 2019-09-17 202.126.88.155
Ийм худлаа мэдээ тавиулж байдаг, санаа зовдоггүй юм байхдаа.
zochin 2019-09-17 66.181.168.8
medee zuv bna aa. Ta oilgohiig husehgui, turgedeed bna
Зочин 2019-09-17 202.131.247.166
мэдээгээ зөв бич мэдрэлээ