Б.Номин-Эрдэнэ түүхэн амжилт үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Б.Номин-Эрдэнэ түүхэн амжилт үзүүллээ

Б.Номин-Эрдэнэ түүхэн амжилт үзүүллээ

Монголын шатрын спортын түүхэнд дахин нэгэн түүхэн амжилт бичигдлээ. 19 настай Б.Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол эрэгтэйчүүдийн Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болжээ. Түүний хувьд энэ цолонд хүрсэн дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болж байна.

Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ. Тэрбээр 10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 насандаа Олон Улсын мастер, эмэгтэйчүүдийн Их мастер цолонд хүрсэн юм. Монголын эмэгтэй шатарчдын дунд анхдагч амжилтын эзэн болсон Д.Номин-Эрдэнэ өдгөө Унгар улсад гэр бүлийн хамт амьдардаг юм.

Монголын шатарчдаас Их мастер цолонд Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ /эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн Олон улсын мастер/, эмэгтэй Их мастер цолонд Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул, Б.Аминаа нар хүрээд байна.

20 настай Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны шатарчин, хоёр цол зэрэг (эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер) хүртсэн дэлхийн анхны шатарчин гэх мэт анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн юм.

Ц.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж