"Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү" судалгааны үр дүнг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

"Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү" судалгааны үр дүнг танилцуулна

"Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү" судалгааны үр дүнг танилцуулна

Оксфордын Их сургууль, “Билл, Мелинда Гэйтс” сан хамтарч Мелинда Гэйтсээр удирдуулсан Технологи ба Хүртээмжтэй Хөгжлийн төлөөх "Технологийн Хөгжлийн Комисс"-ийг байгуулан ажиллаж байгаа билээ.

Тус комисс нь гурван орныг жишиг болгон сонгож, технологийн бэлэн байдал, хөгжлийн стратеги боловсруулах төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Монгол Улс юм.

Уг төслийг Монгол Улсын Засгийн Газар дэмжин Технологийн хөгжлийн комисс болон Аксесс Сольюшинс судалгааны байгуулагатай хамтран 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн аж. Төслийн хүрээнд Монгол Улсын дижитал бэлэн байдлын үнэлгээг хийж, цаашид баримтлах стратегийн зөвлөмжийг боловсруулах юм.

Энэ хүрээнд өнөөдөр /2019.09.17/төслийн судалгааны үр дүнг танилцуулах, цаашид баримтлах стратегийн талаар гадаад, дотоодын төлөөлөгчид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд нэгэн индэр дээр хамтран хэлэлцэх зорилгоор "Цахим эрин дэх Нүүдэлчид" олон улсын бага хурал Корпорэйт зочид буудлын Конвейшн төвд зохион байгуулж байна.

Тус олон улсын бага хуралд Технологийн хөгжлийн комисс, Оксфордын Их Сургуулийн Блаватникийн нэрэмжит Төрийн Удирдлагын Сургууль, Facebook, Samsung, Uber, Dell, Dentsu, Mojochat, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, Нийгмийн Комисс (UNESCAP), бүс нутгийн төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцох ажээ.

Энэхүү хурлын үеэр Дижитал эдийн засгийн загвар боловсруулах “Цахим Эрин дэх Нүүдэлчид” төслийн үр дүнг танилцуулах бөгөөд энэ хүрээнд “Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү?” хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм байна. Мөн дэлхийн улс орнууд дижиталчлалд хэрхэн бэлэн байх ёстой талаар Оксфордын их сургуулийн Блаватникийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн эдийн засгийн профессор илтгэл тавина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж