Мел Гибсоны дараагийн кино хойшлогдоно

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Мел Гибсоны дараагийн кино хойшлогдоно

Холливуудын найруулагч, жүжигчин Мел Гибсоны найз бүсгүйтэйгээ  хэрэлдсэн утасны бичлэгтэй холбоотой хэрэг түүний дараагийн киноных нь ажилд саад болж байгаа бололтой. Найруулагч Жюди Фостерын бүтээл “Минж” кинонд Мел Гибсон гол дүрд нь тоглосон бөгөөд түүний найз бүсгүй Оксана Григориева нарын  хэргээс болж киноны нээлт хэзээ болох нь одоо болтол тодорхойгүй байна. Одоо тэд Лос Анжелест найман сартай охиныхоо хууль ёсны асран хамгаалагч болох эрхийн төлөө шүүхдэж байгаа аж. Мөрдөх товчооны ажилчид Гибсоныг эхнэртээ гар хүрдэг байсан эсэхийг тодруулахын тулд чагнах төхөөрөмж тавьсан гэж  Associated Press мэдээлсэн байна. Өдгөө 54 настай Мел Гибсон 1970 онд “Австрали” кинонд тоглож  Холливуудад хөл тавьсан бөгөөд 1980-аад онд тоглосон  “ Галзуу Макс” , “Үхлийн зэвсэг” зэрэг кино нь түүнд амжилт, нэр алдар авчирсан юм.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж