"Хурдны зам дээр сельфидэх зөрчил их гарч байна" | News.MN

"Хурдны зам дээр сельфидэх зөрчил их гарч байна"

"Хурдны зам дээр сельфидэх зөрчил их гарч байна"

Хотын зам үндсэндээ зам биш, зогсоол болж хувирсанд иргэд бухимдаж буй. Албаны хүмүүс 2025 оноос тэг зогсолт эхэлнэ гэж сануулах болсон ч нийслэлд аль хэдийнэ тэг зогсолт хийж эхэлсэн бололтой. Ийм үед замын ачааллыг хэрхэн зохицуулж буй талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа. 


-Тээврийн цагдаагийн албанд иргэдээс түгжрэлийн улмаас гарсан гомдол мэдээлэл, ослын дуудлага өдөрт хэчнээн ирж байна?

Замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний урсгал ихсэж, түгжрэл эхлэхэд зам тээврийн осол гарах нөхцөл үүсдэг. Тээврийн цагдаагийн албанд хоногт дунджаар 320 дуудлага ирж байна. Үүний 90 орчим хувь буюу 290 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл эзэлж байгаа юм.

Улаанбаатар хот өнөөдөр зам дээр тэг зогсолт хийгээд удаж байна гэж иргэд бухимдах боллоо. Энэ асуудалд дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юү?

-Нийслэлд нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүний 900 орчим мянга нь автомашин. Эдгээрийн 500-400 гаруй мянга нь нийслэлд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Иймд цагдаагийн алба хаагчдын бие бүрэлдэхүүн, орон тоо хүрэлцэхгүй байна. Анх хот төлөвлөлтийг байгуулахад ийм хэмжээний автомашин тээврийн хэрэгсэлд оролцоно гэж тооцоогүй учраас 800 орчим  км асфальтан зам дээр түгжрэхээс өөр аргагүй.

Бид зохицуулагч замд камерын хяналтад үндэслэн зохион байгуулалтаа хийн ажиллаж байгаа юм. Хэдийгээр хотын бүх замын хөдөлгөөний урсгал ачаалалтай, түгжрэлтэй байгаа ч тэг зогсолт эхлээгүй.

-Хотын аль чиглэл хамгийн их ачаалалтай, түгжирдэг вэ. Замын ачааллыг бууруулахад ямар зохицуулалт хийж байна?

-Хичээлийн шинэ жил эхэлсэн үед Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруу, Бага тойруу гээд ихэнх л ачаалалтай, түгжирч байна. Замын түгжрэл өглөө 07.30 цагаас эхэлдэг болохоор иргэд цагаа зөв төлөвлөж, аль болох эрт гарвал түгжрэхгүй байх боломжтой.Мөн орой цэцэрлэг сургууль, ажил тарах үе 18:00 цагаас замын ачаалал эрс нэмэгдэж байгааг та бүхэн сайн мэднэ. Нөгөө талаас иргэдийн ухамсар, замын хөдөлгөөнд оролцож буй соёл түгжрэл үүсч буй шалтгаан болж байна. Ямар нэгэн байдлаар зохиомол түгжрэлийг үүсгэж, зорчих хэсэг рүү хүн буулгадаг, шалтгаангүйгээр хэт удаан зорчих, хувиараа такси эрхлэгчид зөрчил гаргах нь түгээмэл.

Иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцож, нэгийгээ хүндэлдэг, ухамсартай байж чадвал түгжрэлийг 25 хувиар бууруулах боломжтой.

-Хичээлийн шинэ жил эхлэх үед хотын замын ачаалал эрс нэмэгддэг. Одоо замын ачаалал буурсан уу?

Хичээлийн шинэ жил эхлэхэд Нарантуул, Бөмбөгөр, Хар хорин гэх мэт томоохон худалдааны төвүүдийг чиглэсэн 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл зорчдог гэх судалгаа бий. Хичээлийн шинэ жил эхэлсэн 14 хоногийн өмнөх үетэй харьцуулахад замын ачаалал буурсан. Гэхдээ баасан гаригт, амралтын өдрүүдэд болон дугаарын хязгаарлалттай үед замын ачаалал ихсэж байна.

-Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг холбосон Монголын анхны хурдны замын хөдөлгөөнийг нээсэн. Гэхдээ хурдны замаар зөвхөн нисэх буудал руу л зорчих боломжтой юу? Жолооч нар хурдны замаар зорчиж байхдаа юуг анхаарах ёстой вэ?

-Тухайн зам нь нисэх буудал руу холбогдсон ч нисэх буудлаасаа салж, Дундговь руу явах боломжтой. Тухайн зам дээр тээврийн хэрэгсэл 100 км хүртэл хурдтай хөдөлгөөнд оролцож болно. Гэхдээ тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлнэ гэсэн үг биш. Хэдийгээр зам нь сайхан ч замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын ихэнх нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй учраас зам тээврийн осол хэрэгт холбогдох нөхцөл байдал үүсэх аюултай. Жолооч нарт хурдны замаар зорчиж байхдаа түр буюу удаан зогсох, буцаж эргэх, ухрахыг хориглож байгаа. Монголын анхны туушин зам учраас иргэд хэрхэн зорчихоо мэдэхгүй байгаа нь ажиглагддаг. Төв аймаг руу зорчиж болно гэж эндүүрдэг. Үүнээс болж замын дунд ухрах, буцаж эргэх зөрчил гарч байна. Дээрээс нь хурдны зам дээр эхлэл төгсгөл дунд хэсэгт камер байрлуулсан. Хэрэв 100 км цагаас илүү хурдтай хөдөлгөөнд оролцвол торгуультай зөрчилд тооцогдоно гэдгийг жолооч нар санах хэрэгтэй.

-Хурдны зам дээр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд ухрах, буцаж эргэхээс гадна ихэвчлэн ямар зөрчил илэрч байна?

-Жолооч нар маршрутаа мэддэггүй. Төв аймаг орно гэж эндүүрдэг төдийгүй хурдны зам дээр хэт удаан явах, дундаа зогсч сельфидэх, зургаа авахуулах тохиолдол гарч байна. Энэ бол их эрсдэлтэй. Гадны орнуудад туушин зам нь зориулалтын талбайтай болохоор түр зогсож болно. Харин Монголын анхны хурдны туушин замд түр зогсох зориулалтын талбай байхгүй. Тиймээс ямар нэгэн байдлаар замын дунд зогсох, явган зорчигч явах, 40 км/цагаас доош хурдтай хөдөлгөөнд оролцох нь хориотой.

-Монголын анхны хурдны зам олон улсын стандартад нийцсэн гэх атал яагаад зориулалтын түр зогсох талбайгүй байна вэ?

-Дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй богино буюу 32 км, дээд хурд нь 100 км цаг, маш богино хугацаанд туулах боломжтой зам учраас түр зогсох талбай байхгүй. Өнөөдрийн байдлаар хурдны замаар Хөшигтийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудлаар дамжин Дорноговь руу зорчих боломжтой. Харин Төв аймаг руу зорчиж болохгүй гэдгийг жолооч нартаа сануулъя.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-09-17 59.153.112.233

Yam agentlag Narantuil Dunjingaraw Da huree zah 100 ailiin barilgiin zahuudaa hotoos garga,

Avatar

Зочин 2019-09-17 202.179.27.128

ХОТЫН ТӨВ ХЭСГЭЭР ЗАМУУДАА БОЛОН УУЛЗВАРУУДАА ЗҮГЭЭР Л ӨРГӨСГӨ. ЗАМ РУУ ШАХСАН БАРИЛГУУДАА ТҮРҮҮЧЭЭС НЬ БУУЛГА НУРАА. ӨӨР ШИНЭ ХОТ НИЙСЛЭЛТЭЙ БОЛСОН Ч ТҮГЖИРСЭН ХЭВЭЭР Л БАЙХ БОЛНО. ГАНЦ ГҮҮРЭН ДАВХАР ЗАМ БАРИХ ГЭЖ 2 ЖИЛ БОЛЖ БАЙЖ ДАХИАД ШИНЭ ХОТОО БОСГОСООР БАЙТАЛ 10-20 ЖИЛ ӨНГӨРНӨ. 5-ХАН ЖИЛИЙН ДОТОР ХОТЫН ХҮН АМЫН ТАЛ НЬ ШИНЭ ХОТ РУУ НҮҮГЭЭД АЛГА БОЛЧИХГҮЙН ТОДОРХОЙ ЮМ. ЗАМУУДАА ӨРГӨСГӨ. ӨӨР ЯМАРЧ АРГА БАЙХГҮЙ. АЙЛ БҮР ДӨНГӨЖ ГАНЦ ГАНЦ МАШИНТАЙ БОЛЖ ГҮЙЦЭЭЖ ҮГҮЙ БАЙНА. ТҮРҮҮЧ НЬ 2 ДАХЬ МАШИНТ

Avatar

Зочин 2019-09-17 202.179.27.128

АЙЛ БҮР ДӨНГӨЖ ГАНЦ ГАНЦ УНААТАЙ. ЭНЭ ДАЙНЫ БАЙЛГҮЙ ДЭЭ ЯАХАВ ДЭЭ. ТҮРҮҮЧ НЬ ЯАХАВ 2 МАШИНТАЙ БОЛОХ НЬ БОЛСОН. 2-3 МАШИНТАЙ ХЭРНЭЭ ТҮГЖРЭЛД НЭРМЭЭС БОЛОХГҮЙ ГЭЭД НИЙТИЙН ТЭЭВЭР 2 ЗЭЭРДЭЭРЭЭ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА ХҮМҮҮС Ч ЗӨНДӨӨ БАЙГАА БАЙХ. НИЙТИЙН ТЭЭВЭР БОЛОХ ГАЗРАА БОЛНО. ЯАЖ Ч НИЙТИЙН ТЭЭВРИЙГ СОНГОСОН ЗОРЬСОН ГАЗАР ЛУУГАА ОЧИХОДЛ БЭРХ ЧИГЛЭЛҮҮД Ч ЗӨНДӨӨ Л БАЙГАА. ЕРӨӨС ХУВИЙН УНАА БОЛ АЛЬ Ч УЛСАД БАЙХ АМЬДРАЛЫН БАС НЭГ Л СТАНДАРТ БОЛСОН ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-09-17 202.179.27.128

ЗУНДАА ХӨДӨӨ ГАДАА САЛХИНД ГАРМААР, ЭМЧИЛГЭЭ СУВИЛГАА ШАВАР УСАНД ЯВМААР, ШИНЭ ЖИЛ НААДАМ ЦАГААН САРААР ҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТУХТАЙХАН ХЭДЭН АЙЛААР ОРЧМООР БЭЛЭГ СЭЛТ УТАС МӨНГӨ ТҮРИЙВЧЭЭ СЭТГЭЛ АМАР ХУВИЙН УНААНДАА ХАДГАЛЧМААР ГЭЭД ДАВУУ ТАЛ БАЙНА. ДЭЛГҮҮРЭЭС САРЫНХАА ХҮНСИЙГ ЦАЛИН БУУСАН ДЭЭРЭЭ ЦУГЛУУЛЧМААР . ХУВИЙН УНАА УНАХ ЗӨНДӨӨ ШАЛТАГ БАЙНА. ЯАХАВ МАШИНАА ГЭРИЙНХЭЭ ГАДАА ОРХИОД ЗҮГЭЭР НЭГ АЖИЛ ГЭРИЙН ХООРОНД АЛХААД АВТОБУСДААД БАЙЖ ХАРИН БОЛОХ БАЙХАА.

Avatar

Жолооч 2019-09-17 202.9.43.221

Түгжрэл 60-70% нь жолооч нараас шалтгаалж байна эгнээ байраа эзлээд дүрмээрээ жаахан шуурхай явах хэрэгтэй байна байнга урдуур дайрч орох дуртай газраа эргэх гэрэл асахад утсаа оролдож байгаад анзаарахгүй хүндрэл их учруулж байна

Avatar

Зочин 2019-09-17 66.181.187.113

За даа осол аваарын үүр уурхай болсон зам болно биз дээ манайхан ямар ёс зүйтэй ухамсартай улс билээ ердийн зам дээр зөв явж чаддаггүй юм чинь

Avatar

Zovhin 2019-09-17 99.237.84.96

Ugaasaa iim zamaar ogt yavj uzeegui , haraachgui humuus shuudee mongolchuud. Neeheesee umno yaj ene zam deer yavah durem jurmaa tanultsuulj shalgalt avah heregtei shuudee. Gadnii ornuudad hurdnii zam deer shlagalt ogch bj tentsvel tohiroh unemleh, erhiig n ogdog

Avatar

зочин 2019-09-17 66.181.161.15

Маргааш гарч машинийхаа ( Bugatti ) хэд хүрдгийг нь үзье гэж бодож байсий…. явуулахгүйм байна л да ..

Avatar

Зочин 2019-09-17 146.115.163.21

Hahaha. Hurdnii zam deer uhraad ergeed bn gene shuu nuguu duhuunii hed. Ter zam deerhi osol shuud uhel gesen ug shuu dee ug n. Hagarsan duguigaa soliol zogsoj baih bur enuuhend bhoo

Avatar

/*- 2019-09-17 49.0.212.2

Анхнаасаа дэд бүтэц, хөгжил дэвшил, өнгөтэй өөдтэй юмны бараа хараагүй үхэр ооркууд ш дээ зипдаа

Avatar

Зочин 2019-09-17 64.119.27.243

Ишш монголчууд минь хэгэггүй чинь дэндэж бн даа бусдад өүү гай болоорой өөрсдөө л араа даагаарай

Avatar

Зочин 2019-09-17 202.55.191.130

'Дундговь байлгүй дээ

Avatar

юм үзээгүй малууд 2019-09-17 109.70.100.23

арай тэнэг шүү юм үзээгүй малууд ийм зургийг авахуулах байх даа

Avatar

Зочин 2019-09-17 202.126.89.122

Шинэ нисэхээрээ дайраад төв аймагруугаа жаххан тойроод явж болно шүү дээ. Яах гэж худлаа мэдэмхээрч байдаг юм.

Avatar

Зочин 2019-09-17 202.21.107.66

Сельфидэж байгаад даруулбал дайрсан хүн буруудахгүй шүү дээ.

Avatar

Kkk 2019-09-17 98.253.30.34

Dund n zogsoj mori harah iymsan kkkk

Avatar

Зочин 2019-09-17 174.197.8.137

Tgd vzehgv yu ork meen

Avatar

Зочин 2019-09-17 202.179.24.77

Иргэншиж сураагүй эргүү нүүдэлчид. Хэзээ байтлаа хурдны зам дээр түр зогсож байсын. Тэрчбайтугай явганы гарц ч байдаггүй. Бүр сэлфиддэг гэнээ, юм үзээгй оркууд яана даа

Avatar

ККК.... 2019-09-17 202.179.24.58

ХЭЦҮҮ Ч ЮМ АА ДАА. ДАРГА НАР СЕЛЬФИ ХИЙГЭЭД Л БАЙСАН. ИРГЭД НЬ БАС ТЭГДИЙМ БАЙХ Л ГЭЖ БОДОО БАЙЛГҮЙ ДЭЭ. БҮТЭН САЙН БОЛГОНЫГ НААД ЗАМ ДЭЭРЭЭ СЕЛЬФИ ХИЙЛГЭДЭГ ӨДӨР БОЛГОХ УУ ДАА

Avatar

zochin 2019-09-17 59.153.114.237

ORK amidralaa gej.

Avatar

zochin 2019-09-17 66.181.185.48

ESH MONGOLCHUUD MINI KHEZEE NEG IRGENSHIJ KHUMUUS SHIG BOLNO DOO . KHURDNY ZAM DEER SELFIDDEG YUM UZEEGUY DURAKUUD , YANA DAA , KHUURKHII

Avatar

Зочин 2019-09-17 174.197.8.137

100 jil

Avatar

Зочин 2019-09-17 66.181.168.131

Dornogovi bish Dundgovi bailguidee

Avatar

Зочин 2019-09-17 203.91.116.226

harin tiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж