Австрали эр шаазгайн дайралтад өртөн, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Австрали эр шаазгайн дайралтад өртөн, амиа алджээ

Австрали эр шаазгайн дайралтад өртөн, амиа алджээ
during the round 19 AFL match between the Collingwood Magpies and the Adelaide Crows at Melbourne Cricket Ground on July 30, 2017 in Melbourne, Australia.

Австралийн нэгэн иргэн өнгөрсөн ням гариг /2019.09.15/-т дугуй унаж яваад шаазгайн дайралтад өртөн, амиа алджээ. Австралийн уугуул шувуу болох шаазгай нь хаврын улиралд догширдог байна.

Сидней хотын өмнө зүгт байрлах Николсон парк орчимд 76 настай эрэгтэй дугуй унаж яваад шаазгайн дайралтаас зугтан замаас гарахдаа шон мөргөжээ. Тэрбээр газарт шидэгдэн, толгойдоо хүчтэй гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн боловч оройдоо нас барсан байна.

Австралийн хаврын улирал болох ес, арван сард шаазгайн дайралт болдог ажээ. СNN агентлаг “Энэ жил хаврын улирал эрт эхэлсэн нь өвөл дулаан байсантай холбоотой” гэж мэдээлжээ. Энэ улирлын үеэр австраличууд том мод барьж явдаг, дугуй унадаг хүмүүс хамгаалалтын малгай заавал өмсдөг байна.

Одоогийн байдлаар Австрали даяар шаазгайн 1570 дайралт болж, 189 хүн гэмтэж бэртсэн нь бүртгэгджээ. Хуулиар хамгаалагдсан амьтан учраас шаазгайг агнах, өндөг болон дэгдээхэйг нь авах хориотой байдаг аж.

“Magpie Alert” цахим хуудаст мэдээлснээр, шаазгайн дайралтын 70 хувь хүмүүсийг дугуй унаж байхад, 22 хувь нь алхаж байхад тохиолджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж