Хосуудын давж гардаг зургаан үе

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Хосуудын давж гардаг зургаан үе

Хосуудын давж гардаг зургаан үе

Аз жаргалтай гэрлэлтийн нууц нь хамтдаа зөв сонголт хийх, бас бие биеэ хүндлэх юм. Заримдаа бууж өгөх нь амархан санагддаг ч хамтдаа байхаар шийдсэн л бол хэцүү үеэ даваад гарахад ард нь аз жаргал хүлээж байдаг.

Шүүмж

Хүн болгон шүүмжийг зөвөөр хүлээн авч чаддаггүй. Дайрч давшлаад байвал хосуудын хооронд маш том маргаан үүсдэг. “Чи дандаа тэгдэг”, “Чи хэзээ ч тэгдэггүй” гэх үгс эерэг үр дүн аврахгүй. Тийм учраас өмнөх үйлдлүүдийг нь нуршилгүйгээр тэр дор нь алдааг нь шууд хэлэх хэрэгтэй юм.

Эсэргүүцэл

Хосууд бие биедээ туньж, асуудлыг хайхрахгүй байгаа мэт зан гаргадаг. Гэхдээ судалгаанаас үзэхэд эрчүүдийн 80 хүртэлх хувь ийм байдаг ч үнэндээ тэд санаа зовж буйгаа мэдэгдэхийг хүсдэггүй байна. Иймэрхүү асуудлыг шийдэхийн тулд хосууд тайван үедээ, зөв цагаа сонгон ярилцах нь чухал.

Бусдад татагдах

Эмэгтэйчүүдийн 70 хувь нь “сонирхдог хүн”-тэй байдаг гэсэн судалгаа гарчээ. Бусдад татагдах нь энгийн үзэгдэл ба энэ нь хуурна гэсэн үг биш юм. Хамтрагчдаа эргэлзсэн үедээ өөрийгөө хаалттай болгож болохгүй. Итгэл бол хосуудын харилцааны хамгийн чухал зүйл билээ.

Үл тоомсорлох

Үл тоомсорлох нь ямар ч хосын харилцааг сүйтгэдэг. Түүнийхээ юунд хайртай, юу нь их таалагддаг тухай хэлж, бие биедээ талархаж, “Баярлалаа” гэж байнга хэлэх хэрэгтэй.

Тэсвэр алдталаа уурлах

Хүүхэд, эдийн засгийн хямрал, гэр бүлийн гишүүд гэх мэт зүйлс нийлээд тэсвэр алдталаа уурлахад хүргэх тохиолдол гардаг. Хосуудын харилцаанд хэзээ ч тохиолдож болно. Юу ч хийхгүйгээр орхиод явмаар санагддаг ч энэ асуудал түр зуурынх гэдэгт итгэх хэрэгтэй. Гэрлэлт бол дан ганц аз жаргалыг хуваалцах биш, мөн асуудлыг хуваалцахад оршино.

Хүлээн зөвшөөрч, уучлах

Хамтрагчийнхаа зарим нэг асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй гэдгээ ухаарч, зүгээр л хүлээн зөвшөөрч, уучлан, асуудлыг тайван аргаар шийдэх хэрэгтэй болох үе бий. Үүний үр дүнд хосуудын харилцаа шинэ түвшинд очдог.

Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: Brightme

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж