ОХУ-д дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг туршиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

ОХУ-д дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг туршиж магадгүй

ОХУ-д дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг туршиж магадгүй

Сүүлийн жилүүдэд ажлын дөрвөн өдөртэй долоо хоног нь ажилчид гэр бүлдээ цаг гаргах, өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийхээс эхлээд тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг гэсэн онол яригдах болж, дэлхийн олон оронд туршиж эхлээд байгаа билээ.

Хамгийн сүүлд БНСУ-ын томоохон компаниудын нэг “SK Group” ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлсэн талаар мэдээлэл гарсан.

Тэгвэл ОХУ-ын Хөдөлмөрийн яам ажлын дөрвөн өдрийг туршилтын журмаар нэвтрүүлэх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ. Ингэхдээ энэхүү туршилтыг үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан техникийн чиглэлийн компаниуд дээр хэрэгжүүлэх юм байна.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж