Хонгконгчуудын эсэргүүцэл улам хурцдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Хонгконгчуудын эсэргүүцэл улам хурцдаж байна

Хонгконгчуудын эсэргүүцэл улам хурцдаж байна

Эх газрын Хятад руу хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн Хонгконгчуудын эсэргүүцэл тэмцэл 15 дахь долоо хоногтойгоо золгож байна.

Жагсагчдын шаардлага улам нэмэгдэж, таван үндсэн шаардлагыг тавиад байгаагийн нэгийг нь л Хонгконгийн эрх баригчид биелүүлээд байгаа юм.

Амралтын өдрүүдээр жагсаал цуглаан улам ширүүсч, Бээжингийн бодлогыг эсэргүүцэгч уугуул оршин суугчид ба БНХАУ-ын талыг баримтлагч эх газраас ирсэн хятад иргэдийн хооронд зодоон болж цөөнгүй хүн гэмтэж шархадсан байна. Мөн жагсагчид Хонконгийн Засгийн газрын ордныг бүслэн дайрах оролдлого хийж, метроны буудлуудад гал тавьж, Засгийн газрын байр руу шатахуунтай тэсрэх бөмбөг шиджээ. Харин цагдаа нар цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий, даралттай ус, будаг ашигласан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж