Украин ОУВС-аас 5 тэрбум ам.долларын зээл авна

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Украин ОУВС-аас 5 тэрбум ам.долларын зээл авна

Украин ОУВС-аас 5 тэрбум ам.долларын зээл авна

Украин нь ОУВС-аас дахин таван тэрбум ам.долларын зээл авах анхан шатны тохиролцоонд хүрээд байгаа талаар "Bloomberg" агентлаг мэдээлжээ. Тус улс нь эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор 2014 онд ОУВС-аас "stand-by" хөтөлбөрөөр авсан зээлээ саяхан бүрэн төлж дуусгаад байгаа билээ.

Шинэ зээлийн эхний хэсэг болох хоёр тэрбум ам.долларыг 2019 он дуусахаас өмнө авна гэж Украины Төв банк төлөвлөж байгаа ба  Украины зүгээс төсвийн алдагдлаа багасгах, хөдөө аж ахуйн зах зээлийн чөлөөтэй болгох, авлигатай хийх тэмцлээ үргэлжлүүлэх гэсэн чиглэлд дээрх мөнгийг зарцуулах юм байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж