Украин нь ОУВС-аас дахин таван тэрбум ам.долларын зээл авах анхан шатны тохиролцоонд хүрээд байгаа талаар "Bloomberg" агентлаг мэдээлжээ. Тус улс нь эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор 2014 онд ОУВС-аас "stand-by" хөтөлбөрөөр авсан зээлээ саяхан бүрэн төлж дуусгаад байгаа билээ.
Шинэ зээлийн эхний хэсэг болох хоёр тэрбум ам.долларыг 2019 он дуусахаас өмнө авна гэж Украины Төв банк төлөвлөж байгаа ба Украины зүгээс төсвийн алдагдлаа багасгах, хөдөө аж ахуйн зах зээлийн чөлөөтэй болгох, авлигатай хийх тэмцлээ үргэлжлүүлэх гэсэн чиглэлд дээрх мөнгийг зарцуулах юм байна.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ