Пак Гын Хе хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтжээ | News.MN

Пак Гын Хе хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтжээ

Пак Гын Хе хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтжээ

Пак Гын Хе хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтжээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, их хэмжээний авлигын хэрэгт холбогдон, 2017 оны гуравдугаар сараас хойш Сөүлийн цагдан хорих төвд хоригдож буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе даваа гариг (2019.09.16)-т эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Түүнийг Даваа гаригийн өглөө Сөүлийн цагдан хорих төвөөс тус хотын өмнөд хэсэгт байрлах Гэгээн Мариягийн эмнэлэгт зүүн мөрөнд нь хагалгаа хийхээр шилжүүлсэн байна. Хагалгаа мягмар гариг (2019.09.17)-т төлөвлөгдсөн талаар тус яамны төлөөлөгчид мэдээлжээ. Тэдний хэлснээр, Пак Гын Хе мөрөө хөдөлгөж чадахгүй байгаа бөгөөд эмч нар мөрний булчин нь зангирсан хэмээн оношилсон байна.

Шоронд хоригдоод 2.5 жил болж буй түүнд сүүлийн хугацаанд бүсэлхийн дискний эмгэг, бусад өвчнөө эмчлүүлэхээр эмнэлэгт хандах, дорно дахины эмчид үзүүлэхийг зөвшөөрсөн аж. Өнгөрсөн даваа гаригт шүүхээс Пак Гын Хе-гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтийг зөвшөөрчээ. Өмнө нь буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард түүний гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй билээ.

Пак Гын Хе албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, авлига авч, Сонгуулийн хууль зөрчсөн болон бусад хэргээр нийт 32 жилийн хорих ял сонсож, ялаа эдэлж буй.

БНСУ-ын Эрүүл мэндийн яамны ажилтны мэдээлснээр, тэрбээр саяхан эрүүл мэндийн үзлэгт орж, эмчилгээ хийлгэсэн ч мөрний өвдөлт, биеийн байдал нь төдийлөн сайжраагүй байна. Түүнд үзлэг хийсэн эмч нар зүүн мөрөнд нь мэс засал хийх шаардлагатай гэж үзсэн бол Ерөнхийлөгч асан ч хагалгаа хийлгэхийг зөвшөөрчээ.

БНСУ-ын Дээд шүүх өнгөрсөн наймдугаар сарын 29-ний өдөр Давж заалдах шатны шүүхээс Пак Гын Хе-г авлигын хэрэгт буруутган, 25 жилийн ял оноосон хэргийг дахин авч хэлэлцэх шийдвэр гаргасан байна. Харин түүнд холбогдох хээл хахуулийн зарим хэргийг тусад нь шийдэх нь зүйтэй гэж үзэж буй бөгөөд Пак Гын Хе-д илүү хүнд шийтгэл ногдуулж болзошгүй байгаа тухай мэдэгджээ.

Эх сурвалж: YONHAP

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-16 66.181.161.32

Монголд төрөхгүй яав даа.Тэгвэл өдийд суллагдчихаад орон орон дамжаад зугаалж явахгүй юү.Биеээ үнэлсэн ч болно шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж