ИТХ-ын дарга Р.Дагва Замын цагдаагийн гүүрэн гарцын нээлтэд оролцов | News.MN

ИТХ-ын дарга Р.Дагва Замын цагдаагийн гүүрэн гарцын нээлтэд оролцов

ИТХ-ын дарга Р.Дагва Замын цагдаагийн гүүрэн гарцын нээлтэд оролцов

ИТХ-ын дарга Р.Дагва Замын цагдаагийн гүүрэн гарцын нээлтэд оролцов

Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Уг гүүрний бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн  бөгөөд өнөөдөр ийнхүү үндсэн гүүрийг урьдчилан нээж байгаа аж. Эл гүүрийг нээснээр Замын цагдаа орчмын замын түгжрэл 30 хувиар буурах гэнэ. Энэхүү гүүр нь нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдох юм. Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-нд, зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын дундуур нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Гүүрний бүтээн байгуулалтыг Монгол Улс болон БНХАУ-ын 500 гаруй инженер, техникийн ажилтантайгаар “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпорац” гүйцэтгэж байгаа юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зул 2019-09-16 202.179.26.167

гүүр барьсан нь сайн ч гүүрний цаана ву болж байгааг мэдэх дарга байна уу. Баянтонгол хороолол орчмын барилга байшин хэт их болж оршин суугчид түгжрээнд улам хэцүүдлээ. Home plaza-г нүүлгэхгүй бол Хүннү гудамжны нүхэн гарцаар орж ирж байгаа цуваа, гүүрэн гарцны цуваа, баруун зүгээс, өмнө зүгээс ирэх бүх урсгал Home plaza дээр л гацаад байгааг зохицуулах зүрх зориг хотын удирдлагауудад байгаа байгаав Замын цагдаагийн нөхөд жаахан ч гэсэн ухаанаа уралдуулаачээ

Avatar

БУХАН БЯРУУ ШИГ 2019-09-16 202.179.24.58

МӨРГӨЛДӨХ ГЭЖ БАЙГАА БУХАН БЯРУУ АЯТАЙ БАС ТЭНД ОЧОО ЮҮ

Avatar

Зочин 2019-09-16 66.181.176.113

Нэгдмэл улс ерөнхий сайд оролцсон үйл ажиллагааг ДАГВА өөртөө гарчиглаж болохгүй….

Avatar

Зочин 2019-09-16 49.0.212.2

Авилгачид, жидүүчид уралдаад л тууз хайчилж тэрийгээ сонгуулийн пии-аараа болгож авах гэцэн шаацгаажээнэ, наад чинь эргүүлэн төлөх нөхцөлтэй зээл, манайхан бариагүй гадны компани барьсан шүүр, нэг их хөөрч бахархаад гүйгээд байх юм алга, бээжинд иймэрхүү гүүр хэдэн арваараа байдаг

Avatar

Зочин 2019-09-16 202.21.117.194

Энэ хүн тойрогтоо очоосой. Сонгогдсоноосоо ердөө очоогүй.

Avatar

зочин 2019-09-16 103.9.90.53

Төр төмбөгөр,ёс ёмбогор гэдэг гэдэг дээ. Мөн Төрийн ёслолын дэг журам гэж байдаг даа.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нараас илүү чухал хүн үү? эсвэл ганц удаа төрийн ажилд оролцож байгааг онцлоод байгаа
юм уу.

Avatar

Зочин 2019-09-16 66.181.171.34

Энэ хүн өөр юунд ч оролцдоггүй юу? Аль эсвэл ийм сенсаацтай оролцох ёстой байдаг юм бол уу. Гайхамшигтай үйл явдал боллоо гэж үү. Аль нь юм бол оо.

Avatar

Иргэд 2019-09-16 103.9.89.18

Энэ Дагва амьд байгаа юм уу. ИТХ-ийн даргаар сонгогдоод л ор сураггүй болчихсон хүн зам нээхэд гараад ирлээ Хэ хэ. Ийм мануухай шиг дарга нар цөөн байвал зүгээрсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж