Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Уг гүүрний бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү үндсэн гүүрийг урьдчилан нээж байгаа аж. Эл гүүрийг нээснээр Замын цагдаа орчмын замын түгжрэл 30 хувиар буурах гэнэ. Энэхүү гүүр нь нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдох юм. Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-нд, зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын дундуур нээхээр төлөвлөж байгаа ажээ.
Гүүрний бүтээн байгуулалтыг Монгол Улс болон БНХАУ-ын 500 гаруй инженер, техникийн ажилтантайгаар “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпорац” гүйцэтгэж байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ