Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ | News.MN

Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ

Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ

Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Анх байгуулагдахдаа 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод маань өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байна. Үүнээс үүдэлтэй авто замын түгжрэл, агаар орчны бохирдол гээд олон асуудал бидэнд тулгарч байгаа. Түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Миний хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлсэн Улаанбаатар хотын дарга С.Амарсайханд талархаж байна” хэмээн нээлтийн үеэр хэллээ.

Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний  ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан байна. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид ажилласан байна. Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгчээ.

Нээлтийн ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлчүүд та бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрээс агаарын бохирдол, автомашины түгжрэл нь та бидний эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, санхүүгийн дайсан болсон гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагууд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийслэл хотод БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Туул гол дээгүүр дөрвөн гүүр (Сонсголон, Яармаг, Замын цагдаа, Баянзүрхийн товчоонд) барих болон Налайх чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой” хэмээв.

Өнөөдөр Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг нээсэн бол ирэх 25-нд нарны замтай холбох В рампийн барилгын ажлыг дуусгах аж.  Түүнчлэн Сэлбэ гол дээгүүрх гүүр, авто зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлууд хийгдэх аж.

Эх сурвалж: Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-09-16 66.181.185.48

chi khutsakhaa boli . muu baakhaass uur yumguy durak mini

Avatar

Зочин 2019-09-16 64.119.21.35

Их Тэнгэрээс шууд ордон уруу ирэхэд амар гэж дарга нар өөрсөддөө зориулж тавьсан зам шдээ. Ганц зам тавиад түгжрэл угаасаа буурахгүй. 100 зам бариад ч буурдаггүйг олон улс өөрсдийн гашуун туршлагаараа батласан байна. Үе үеийн дарга нар нь иймэрхүү хүндрэл үүснэ гэдгийг урьдчилж хараад, нийтийн тээврээ үүнд бэлдээд автомашины тоог хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авах байсан юм. Одоо яаж ч хичээгээд түгжрэл буурдаг хөг нь өнгөрсөөн.

Avatar

Зочин 2019-09-16 202.131.227.114

Дарга нар өөрсөддөө зориулж тавьсан зам гэнэ үү? Тэр замаар чинь дарга нараас гадна жирийн иргэд бас зорчдог юм. Чи ч бас дээгүүр нь явна биз дээ. Ийм буруу комент бичих ээ болих хэрэгтэй. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийг л дээд цэгт нь хүртэл соёлтой, шуурхай болгох хэрэгтэй. Метрог бол 3 сая хүнтэй болж байж л ярих асуудал. Харин газар дээгүүр явах цахилгаан галт тэрэг, тусгай замын автобусны маршрут бий болгох нь чухал.

Avatar

Юра 2019-09-16 202.9.42.100

Амарсайхан дарга үнэхээр цаг наргүй хоёргүй сэтгэлээр эүтгэж маш өндөр шаардалагатай ажилласны хүчинд энэ гүүр ажилд орж байна.Удахгүй Налайхын зам ашиглалтад орно.Хүн бүр ажилдаа ингэж ханддаг бол болохгүй бүтэхгүй гэх ажил алга даа.

Avatar

Зочин 2019-09-16 202.55.191.130

х***а нар барьсан ш д тэнэгээ

Avatar

Зочин 2019-09-16 66.181.161.82

Барьсан гүүр болон дээр бүх дарга нар очиж байх уу.

Avatar

Зочин 2019-09-16 203.91.114.244

Ажлаа хийхгүй ч байж болох хүмүүс үү?
Хаана шав тавина, тууз хайчилна, тэнд л явдаг хэдэн хүн байх юм аа.
ТВ-ээр их гараад байвал дараа жил сонгогдоно гэж найдсаар байгаа улс юм байх даа?
Өөр ч арга энэ хэдэд үлдээгүй. Тэр Хүний хөгжлийн индексээр Дэлхийд эзлэх байр хойшилсон байгааг тэртээ тэргүй урагшлуулж чадахгүй улс! Нөгөө амлаад байсан 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэтийг шийдэх яалаа? Бүр 60 тэрбумын хүнийг ялж гарч ирлээ одоо ёстой ажиллана гээд л байсан шав, нээлт ажил юм уу?

Avatar

Зочин 2019-09-16 203.91.114.244

Өөр ажил алга уу? Шав тавих, нээлт зэрэгт л оролцож харагдах юм энэ хэдэн дарга, тэрнээс бусад ажлаа жин тан болгож чадсан юм уу?
ЖДҮ, 60 тэрбумын, Эрдэнэтийн, төмөр замын гм хэргүүд байгаа биз дээ? Улсын хөгжил ч Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030-д заасан хэмжээндээ хүрэхгүй байна.
Улсаа хөгжүүлж чадахгүй ч, зурагтаар их гарчихвал дахиад сонгогдно гэж найдах төдий зүйл үлдээ юу?
Тийм байх доо!

Avatar

Зочин 2019-09-16 103.9.89.18

Одоо нарны замын эргэдэг хэсгүүдийг хаасан хаалтуудаа авч замуудынхаа нэвтрэх чадварыг сайжруулах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж